“ИРГЭНИЙ ЁС ЗҮЙН БОЛОВСРОЛ” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, СУРАХ БИЧГИЙН АГУУЛГА

Authors

  • О.Пүрэв, Л.Цэдэнсодном

DOI:

https://doi.org/10.22353/prs20201.5

Abstract

Товч утга: Дэлхийн зүрхэн газар орших Монгол улс өв соёл, түүх, шүтлэг бишрэлийн баялаг уламжлалтай билээ. Өдгөө Монгол улс ардчилсан нийгмийн улс төр, эдийн засаг, оюун санааны эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн эдэлж байгаа ч хүүхэд, залуучууд, иргэдийн нь хүмүүжил, ёс суртахуун сайнгүй байгаа нь олон жишээ, баримтаас харагддаг. Тухайлбал,” улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон
хүүхдийн 62 буюу 22.5 хувь нь эмэгтэй, согтуугаар гэмт хэрэгт холбогдсон 5, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон 47 хүүхэд байна” (“Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, анхаарах асуудал” илтгэл 2019.05.29.) гэж мэдээлсэн нь хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг харуулж байна. Ийм учраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/390 дүгээр тушаалаар “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөр батлагдаж, ерөнхий боловсролын нийт сургуулийн 1-12-р ангийн бүх сурагч уг хичээлийг долоо хоногт 2 цагаар, 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн, албан ёсоор судалж буй нь тэдний хүмүүжил, ёс суртахууны төлөвшилд ихээхэн ач тустай байна

Downloads

Published

2020-09-01