VIII БОГДЫН ӨНДӨР НЭР ХҮНД, СУУ АЛДАР - МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИН ДАХЬ ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН ЁС, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГАА БОЛЖ БАЙСАН НЬ

Authors

  • О. Батсайхан

DOI:

https://doi.org/10.22353/prs20201.7

Abstract

Товч утга: ХХ зууны эхэн болоход Богд Жавзандамба хутагтын их шавийн шууд захиргаанд арван хэдэн мянган өрх, 100 мянга гаруй хүн ам, түүний дотор 20 гаруй мянган лам, 100 илүү хүрээ, хийд, тэдний жас харьяалагдаж байжээ. Харин Богдын шууд бус нөлөөнд 100 мянга гаруй лам, 1000 шахам сүм, хийд харьяалж байсан гээд үзвэл Богд гэгээний тухай ойлгоход арай дөхөм болбу. Богд гэгээний шавь нар бол олон хошуунаас өргөгдсөн хүмүүс байсан билээ. Богдын шавь нарын тоо ийм их олон тоотой болсон ч тэд тусгайлан эзэмшил нутаггүй байсан нь Богд Жавзандамба хутагтын монголчуудын дунд эзэлж байсан байр суурь, нэр хүндээс хамаарсан хэрэг юм. Анхдугаар Богд Жавзандамба хутагт Түшээт ханы гэр бүлээс гарсан тул тус аймгийн нутгийн дотор хамжлага шавь нартайгаа чөлөөтэй нүүдэллэн нутаглах эрхтэй байжээ. 1 Үүнийг Жавзандамба хутагтын элч Халхын гурван хошуунд улаа унах эрх бүхий байсан зэргээс тодорхой харж болно. “Улмаар Богд Жавзандамба хутагт Халх дахины тахьсан их лам, Монголын шарын шашны тэргүүн болсоноор Халхын хэмжээгээр түүний адил бүгдийг товчлон, эрх нөлөөгөө дэлгэрүүлэх хүн байхгүй болжээ” 2 хэмээн түүний нэр хүн, нөлөөллийн талаар эрдэмтэн Ш.Нацагдорж гуай нэгэнтээ тэмдэглэсэн буй.

Downloads

Published

2020-09-01