V ноён хутагт Данзанравжаа болоод VI далай лам Цанъянжамцын бүтээл туурвилын учиг холбогдол
The correlation between belles-letiries of V noyon khutagt Danzanravjaa and the VI dalai lama Tsanyanjamts
Abstract
Төвдийн VI Далай лам Цанъянжамц, Говийн V Ноён хутагт Дулдуйтын Равжаа нар бол аль алины орныхоо шашны нэгэн хэв шинжит шүлэглэлийг өөрчилж, соён гэгээрүүлэх чөлөөт реализмын үндсийг тавигч, бурхан шашны хэтийдсэн хаагдмал түгжигдмэл байдлаас өөрсдийн билгүүн ухаанаараа цолгойрон гарч, холч мэргэн бодлого, хурц тунгалаг билэг авъяас, амьдралын үнэнд чанагдсан гүн ухаан зэргээрээ хэдэн зуунаар хол тасарч ялгарсан жинхэнэ чөлөөт сэтгэлгээний туурвин бүтээгчид, төвд монголын уламжлалт шүлгийн утгайзүйн уялдаа холбооны “Агаар нэгэн буй” найрагт цоо шинэ өөрчлөлт, шинэчлэл авчирсан энгүй билэгт, эрдэм чадал төгс, номун ертөнцөд болоод хүмүүний амьдралд гүн шургаж нэвтэрсэн буддистууд гэж үзүүштэй мэт санагдана.