"Nomadic realism" буюу "Нүүдэлчний реализм"
Keywords:
nomadic realism, нүүдэлчний реализм, бэлчээрийн мал аж ахуйн соёл сэтгэлгээ, уламжлалт соёл ухаанAbstract
Олон зуун жилээр бэлчээрийн мал аж ахуйг нгутэж ирсэн монголчуудын өнө эртний нүүдэлчдийн ёс заншил, уламжлал, хэл сэтгэлгээ, өв соёлыг харуулсан бүтээл туурвил маш олноор төрж, өвөрмөц онцлогтой, биеэ даасан нэгэн урсгал болжээ. “Мотасйс геаНзт” буюу “Нүүдэлчний реализм” гэх шинэ нэр томьёог судлаач шинээр дэвигүүлж, уран зохиолын онолын сэтгэлгээг өргөтгөн хөгжүүлэхэд судлаачдын анхаарлыг чиглүүлжээ. Үүнийг 90-ээд оноос хойш хурц пгүүмжлэлд өртсөн “социалист реализмын” аргаар бүтсэн зохиолуудаас тусгайд нь саланги авч үзэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Нэг намаар удирдуулсан 70 жилийн уран зохиолыг дан ганц “социалист реализмын” аргаар бүтээсэн гэсэн үгүйсгэл, туйлшрал чамгүй газар авсныг өөр өнцгөөс харж, “нөхцөл боломж - цаг хугацаа - орон зайн” үүднээс шалгарлын онолоор хандахад анхаарлаа хандуулжээ. Нэг намын үзэл сурталд огтоос хамааралгүй Монгол нүүдэлчин ахуйг тусгасан олон арван зохиол бүтээл, энэ чиглэлээр дагнан туурвидаг олон зохиолчийн бүтээлийг “Нүүдэлчний реализм” гэсэн томъёолд оруулах санаа гаргасан байна. Хэрвээ нэгдсэн ойлголтод хүрч, ийм томьёоллоор дүгнэж уран зохиолын түүх, сурах бичиг, нэвтэрхий тольд тусган оруулбал дан ганц социалист реализмыг игүтсэн уран зохиол байгаагүй монгол үндэсний сэтгэлгээ, философи бүхий хөгжиж ирсэн, хогжиж ч багаа Монголын уран зохиолыг дэлхийд гаргах боломжтой онол, практикийн ач холбогдолтой төдийгүй, манай орны нэр хүндэд ч тустайг өгүүлэл бичигч онцолсон байна.