Хүн амын моментумын тухай ойлголт
Main Article Content
Abstract
Энэхүү ажил нь аливаа улс орнуудад шилжих хөдөлгөөн хүн амын өсөлтөд нөлөө үзүүлэхээ больж, төрөлт, нас баралт аль нэгэн түвшинд тогтворжвол хүн ам цаашид өсөх боломжтой юу? гэсэн асуултад онолын үүднээс хариулт өгөх гол зорилготой бөгөөд хүн амын моментум, түүнийг хэрхэн хэмжих, тайлбарлах аргуудын талаарх онолын товч ойлголт, аргуудыг танилцуулсан. Товчоор, хүн амын моментум нь одоогоос эхлэн аливаа улсын хүн амын тоо бараг өөрчлөгдөхгүй тогтмол түвшинд хүртлээ хэдэн хүнээр нэмэгдэх/буурах боломжтой байгааг харуулдаг ойлголт бөгөөд түүнийг стационар буюу үл өөрчлөгдөх хүн ам, 30-аас доош насны хүн амын хувь,үелрэл-бүрэлдэхүүний хэтийн тооцоонд үндэслэн моментум тооцох арга, одоогийн байгаа эмэгтэй хүн амын тооны мэдээлэлд үндэслэн моментум тооцох арга зэрэг ойлголт, аргуудыг ашиглан тооцоолдог.
Уг ажлыг хүн амын асуудлаар судалгаа шинжилгээ хийх сонирхолтой судлаачид,оюутнууд, хүн ам хөгжлийн бодлого хөтөлбөр боловсруулах, үнэлэхээр ажиллаж буй хүмүүс ажилдаа ашиглах боломжтой юм.