Хүн амын насны бүтцийн нөлөө

Main Article Content

Б. Мөнхжаргал

Abstract

Хүн амын нас, хүйсийн бүтцийн судалгаа хамгийн өргөн хэрэглэгддэг судалгааны чиглэл байдаг хэдий ч одоогоор манайд хийгдсэн байгаа судалгаа, бусад эрдэм шинжилгээний ажлуудад хүн амын нас, хүйсийн бүтцийн судалгааг судалгааныхаа гол объект болгон судалсан бүтээл дутагдалтай байна. Ялангуяа нас, хүйсийн бүтцийн өөрчлөлтийн үр нөлөөг зөвхөн ажиглалтын хэлбэрээр дүгнэх биш, бодит мэдээ материал, шинжилгээгээр баталгаажуулсан байдал дутмаг байгаа нь энэ ажлын үндэслэл болж байгаа юм.
Судалгаанд, 1990-ээд оноос хойшхи Монгол улсын хүн амын нас, хүйсийн бүтцэд гарч буй өөрчлөлт нь хүн амын тооны ирээдүйн өөрчлөлт, макро эдийн засгийн сонгосон үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлж байгааг статистик, эконометрикийн шинжилгээгээр судлан, дүгнэлт санал өгсөн болно.

Article Details

Section
Article
Author Biography

Б. Мөнхжаргал

Эдийн засгийн магистр, МУИС, ЭЗС-ийн Хүн Амын Сургалт Судалгааны Төвийн багш/судлаач