Монгол хүний хөдөлмөр эрхэлж чадах насны дээд, доод хязгаарыг тогтоох судалгаа, онолын үндэслэл

Main Article Content

М. Туул
Ц. Цэрэндаш
Л. Лхагва
Ц. Сүхбаатар
Т. Зэвгээ
Ч. Дагвадорж

Abstract

1997-1999 онд хэрэгжсэн “Монгол хүн судлал-III” төслийн морфофизиологийн судалгаа, 2000-2002 онд хэрэгжсэн “Монгол хүн судлал-IV” төслийн хроно- морфофизиологийн судалгаанаас онол практикийн ач холбогдолтой үр дүнгүүдийг гаргасан нь нийгмийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд хөдөлмөр эрхлэх дээд, доод хязгаарыг тогтоох, наслалт, өвчин эмгэг, хөгшрөлт, тэтгэвэр тогтоолгох насны биологи үндэслэл зэрэг асуудлыг судлах үндэс болсон юм. Монгол хүний хөдөлмөр эрхэлж чадах насны дээд, доод хязгаарыг тогтоох онолын үндэслэлийг боловсруулах зорилго бүхий энэхүү судалгаагаар монгол хүний биологийн нас, байх ёстой биологийн нас биомаркерийн үзүүлэлтүүд, хөгшрөлт, түүний үйл явц, монгол хүний ясны эдийн хөгшрөлтийн өөрчлөлт, хөгшрөлтийн үеийн гомеостазын үзүүлэлтүүд, цусны эс (эритроцит, тромбоцит, лимфоцит)-ийн дундаж үзүүлэлтийн хөдлөл зүйг судалж онол практикийн ач холбогдолтой үр дүнгүүдийг гаргалаа. Монгол хүний биологийн насыг тодорхойлсон болон хэмт ясны эдэд хийсэн судалгаагаар монгол хүний тэтгэвэр тогтоолгох нас эрэгтэй 65-70, эмэгтэй 60-65 байж болох онолын үндэслэл гарч байгаа боловч нийгэм, ахуйн тааламжгүй байдал, өвчин эмгэг, сэтгэл санаа, сэтгэхүйн дарамт, сэтгэхүйн болон хөдөлгөөний хомсдол зэрэг хүчин зүйлүүдийн нөлөөллөөр тэр болгон урт наслаж чадахгүй байгаа нь харагдаж байна. Энэхүү судалгаагаар монгол хүн бие махбодын хувьд урт наслах боломжтой, хөгшрөлтийн өөрчлөлт нь өндөр уулын болон эрс тэс уур амьсгалтай манай орны экологийн өвөрмөц онцлогт дасан зохицсон төлөвтэй гэж үзэх үндэстэйг, биомаркерын үзүүлэлтүүд нь гадаад орчны нөлөөлөлд үлэмж хувирамтгай шинжтэй болохыг тус тус тогтоолоо.

Article Details

Section
Article
Author Biographies

М. Туул

 Доктор (Ph.D), Анагаах ухааны хүрээлэн

 

Ц. Цэрэндаш

Доктор (Ph.D), Анагаах ухааны хүрээлэн

 

Л. Лхагва

Доктор (Ph.D), Анагаах ухааны хүрээлэн

 

Ц. Сүхбаатар

Доктор (Ph.D), ЭМШУИС

 

Т. Зэвгээ

Доктор (Ph.D), ЭМШУИС

 

Ч. Дагвадорж

Доктор (Ph.D), НХХЯ