Монгол хүүхдийн бие бялдар, дотор эрхтний өсөлт, хөгжил судалгаа

Main Article Content

М. Туул
Э. Ганбат
М. Энхжаргал
Л. Лхагва

Abstract

Хүүхдийн бие бялдрын онцлогийг судлах нь хүүхдийн эрүүл мэндийн байдлыг иж бүрнээр нь үнэлэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажлын үр дүнг гаргахад зайлшгүй шаардлагатай асуудлын нэг юм.
Энэхүү судалгаагаар хүүхдийг дотор эрхтний морфологи шинжийн үзүүлэлтийг насны бүлгээр судалж үр дүнг гаргасан. Судалгаанд Улсын эмгэг судлал-шүүх эмнэлгийн тoвийн задлан шинжилгээний лабораторит ослоор нас барсан 183 хүүхдийн цогцост бие зүйн үндсэн хэмжилтийг В. В. Бунакийн аргаар, дотор эрхтний хэмжилтийг А.И.Абрикосов, Г.Г. Автандилов нарын аргаар хийсэн.
Монгол хүүхдийн жин, өндөр, жин өндрийн индекс, дотор эрхтнүүдийн жин хэмжээ, өсөлт хөгжлийн ерөнхий зүй тогтолтой тохирч байна. Зүрх, элэг, бөөр, дэлүүний морфологи шинжийн үзүүлэлтүүд 1 хүртэлх нас, 4-5 нас, 12-14 насны бүлгүүдэд давуутай томорч байгаа нь бие бялдрын эрчимтэй өсөлтийн үетэй давхцаж байна. Монгол хөвгүүд 3397.37±39.64г жинтэй, 50.89±0.22 см, охид 3360.28±43.56 г жинтэй, 51.02±0.26 см өндөртэй тус тус төрж байна.Монгол хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтийн анхны эрчимтэй үе 1-3 сар, 7-9 сартайд, 2-р үе 4-5 насанд, 3-р үе 12-14 насанд давхцаж байна. Хүүхэд төрөхдөө болон 0-30 хоногтойдоо жин өндрийн үзүүлэлт үе тэнгийнхнээсээ бага, 1 хүртэлх насандаа ойролцоо үзүүлэлттэй, 4-5 насандаа өсөлт хөгжилтийн хоцрогдолтой, 12-14 насандаа хэвийн үзүүлэлттэй болж хөгждөг байна. Хүүхдийн биеийн жин, тархины жин насны бага бүлгээс эхлэн эрчимтэй нэмэгдэж, харин биеийн жиндээ тархины жингийн эзлэх хувь буурч байна. Биеийн жиндээ эрхтнүүдийн эзлэх эзэлхүүний хэмжээ тогтмол байх зүй тогтол янз бүрийн популяцид төрж байгаа хүүхдүүдэд ажиглагдлаа. Харин цаашид насны бүлэг нэмэгдэхэд өсөлт хөгжилтийн онцлогтой холбоотойгоор энэ харьцаа өөрчлөгдөж байна.

Article Details

Section
Article
Author Biographies

М. Туул

Хүн судлалын үндэсний тoв, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

Э. Ганбат

Хүн судлалын үндэсний тoв, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

М. Энхжаргал

Хүн судлалын үндэсний тoв, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

Л. Лхагва

Хүн судлалын үндэсний тoв, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль