Нийгмийн ажилтан бэлтгэх ажлыг эрчимжүүлэх асуудалд

Main Article Content

Ч. Дагвадорж

Abstract

Судлаач Ч. Дагвадорж нь Япон сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа “Япон, Монголын нийгмийн хамгааллын салбарын харьцуулсан судалгаа”-ны ажлын урьдчилсан үр дүнд үндэслэн нийгмийн халамжийн салбарын нийгмийн ажилтан бэлтгэх ажлыг эрчимжүүлэх талаар өөрийн үзэл бодлыг энэ ажилдаа тусгажээ.
Энэхүү бүтээлд нийгмийн ажилтны үүрэг, хариуцлага, хэрэгцээ, шаардлагын талаар дэлгэрэнгүй авч үзсэнээс гадна хэнд, ямар шалгуураар нийгмийн ажил хийх “эрх” болон “итгэмжлэл” олгодог, энэ нь манай улсын хувьд хэрхэн хэрэгждэгийг судалж харьцуулсан үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
Эцэст нь нийгмийн ажилтныг бэлтгэх сургалтын агуулга, стандартыг Япон болон Монгол улсын жишээн дээр авч үзээд манай улсын сургалтын тогтолцоо, нийгмийн ажилтны талаарх ерөнхий ойлголт, тэдний мэргэжлээрээ ажиллаж буй байдал зэрэгт шүүмжлэлтэй хандаж өөрийн санал, зөвлөмжийг дэвшүүлсэн байв.
Нийгмийн ажилтны талаарх асуудал нь манай улсын хувьд харьцангуй шинэлэг асуудал бoгooд судлаач энэ талаар өөрийн судалж мэдсэн туршлагыг та бүхэнтэй дэлгэрэнгүй хуваалцаж байгааг сонирхон уншина уу.

Article Details

Section
Article
Author Biography

Ч. Дагвадорж

Доктор /Ph.D/, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам, хэлтсийн дарга