Эконометрикийн шинжилгээний арга зүйн зарим асуудлууд
Main Article Content
Abstract
Энэхүү ажилд судлаачид аливаа судалгааны ажлын нэг гол хэсэг болох эконометрик шинжилгээний асуудлыг эдийн засгийн талаас нь бус арга зүйн талаас нь илүүтэй авч үзэхийг зорьжээ. Судалгаанд олон хувьсагчийн регрессийн шинжилгээ, түүний үнэлгээний арга зүйн асуудлыг авч үзсэн бөгөөд Монголын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-д нөлөөлөх хүчин зүйлсийн регрессийн параметр үнэлгээг шугаман, илтгэгч, зэрэгт хэлбэрийн тэгшитгэлүүдээр регрессчилэн шинжилсэн байна. Шинжилгээний үр дүнгээс үзэхэд, нэг хүнд ногдох ДНБ-ийг инфляцийн түвшин, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх импортын хувийн жин, нийт хөрөнгө оруулалтанд эзлэх дотоодын хөрөнгө оруулалтын хувийн жин гэсэн 3 хүчин зүйлээс хамааруулан тооцсон загварт хамгийн тохиромжтой нь шугаман регрессийн загвар байлаа. Шинжилгээг ҮСГ-ийн 1999 оны мэдээн дээр үндэслэн хийсэн бөгөөд энэ ажлын нарийвчилсан үр дүнг бүтээлээс дэлгэрэнгүйгээр нь үзэж танилцана уу.