Угсаатнуудын байршил, шилжих хөдөлгөөний үндсэн төрх

Main Article Content

Ц. Цэрэндаш
О. Сүхбаатар

Abstract

Монгол улс нь олон ястны өлгий нутаг бөгөөд одоогоор Монгол, Түрэг 2 угсааны 20 шахам ястан, угсаатнууд оршин сууж байна. Энэхүү ажилд, судлаачид Монгол улсад амьдарч буй хэл, соёл, амьдралын хэв маягаараа өвөрмөц, онцлог ялгаатай олон ястан үндэстнүүдийн байршил, тархалт, шилжих хөдөлгөөн, тэдгээрийн түүхийн талаар сонирхолтой судалгаа хийжээ. Монгол улсын хүн амын 93.5 хувийг эзэлдэг монгол угсааны үндэстэн, ястнууд төдийгүй тоо хэмжээг нь ч бүрэн гаргахад бэрхшээлтэй олон ястан үндэстнүүдийн байршил, тархалтыг Монгол улсын одоогийн засаг захиргааны нэгж аймгуудаар нарийвчлан судалсан судалгааны ажлын дэлгэрэнгүй үр дүнг Уншигч та доорх бүтээлээс уншина уу.

Article Details

Section
Article
Author Biographies

Ц. Цэрэндаш

Ph.D, Хүн Судлалын Үндэсний Төвийн Эрдэм Шинжилгээний Ахлах Ажилтан

 

О. Сүхбаатар

Хүн Судлалын Үндэсний Төвийн Эрдэм Шинжилгээний Ажилтан