Монголын хөдөөгийн хүн амын дундах гэрлэлтийн төлөв байдал

Main Article Content

Ж. Батсуурь
Ц. Цэрэндаш

Abstract

Энэхүү ажил нь хүн ам зүйн шинжлэх ухааны судалгааны нэг үндсэн чиглэл болох гэрлэлтийг Антропо-генетикийн судалгаатай холбон авч үзсэн нэн сонирхолтой бүтээл юм. Уг ажилд, идээшсэн нутгаасаа өөр газар руу шилжин суурьших талаараа Монголын бүх угсаатан, ястнаас хамгийн бага үзүүлэлттэй байдаг хотон угсаатны гэрлэлтийн хэв шинжийг онцгойлон судалсан. Үүнд, хотон угсааны хүн амын гэрлэлтийг хүн амын байршил, шилжих хөдөлгөөн болон генийн солилцоо, удамшил, төрөл ойртолт зэрэг генетик судлалын үндсэн ойлголт, үзүүлэлтүүдтэй холбон судалж олон сонирхолтой, бас анхаарал татахаар үр дүнг гаргасан болно.
Судалгаа нь Монголын зарим орон нутагт төрөл ойртолт ихэсч байгаа болон генийн солилцоо бага явагдсанаас удамшлын эмгэг, эх нялхсын эндэгдэл гарч байгааг нээн харуулсан юм. Цаашилбал, судалгааны энэхүү үр дүн зөвхөн судалгаа хийгдсэн хүрээнд тoдийгүй, манай орны хөдөөгийн нэлээд сумдад тохиолдож буй түгээмэл үзэгдэл болж байгаа нь судлаачдын анхаарлыг онцгой татаж байна. Уншигч та энэхүү ажлын төгсгөл хэсгээс, Монголын хөдөөгийн хүн амын гэрлэлтийн төлөв байдалд гарч буй тодорхой сөрөг өөрчлөлтийг хэрхэн шийдвэрлэж болох талаарх мэргэжлийн судлаачдын санал дүгнэлт, зөвлөмжүүдийг уншаарай.

Article Details

Section
Article
Author Biographies

Ж. Батсуурь

Биологийн ухааны доктор, Хүн Судлалын Үндэсний Төвийн Эрдэм Шинжилгээний Ахлах Ажилтан

Ц. Цэрэндаш

Дэд док (Ph.D.), Хүн Судлалын Үндэсний Төвийн Эрдэм Шинжилгээний Ахлах Ажилтан