Хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлтийн шалтгаан
Main Article Content
Abstract
Монгол улсад НҮБ-ын Хүн Амын Сангаас хэрэгжүүлж буй Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд (НҮЭМ)-ийн төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанууд тодорхой үр дүнд хүрч, хүн амын НҮЭМ-ийн талаархи мэдлэг дээшлэн, гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ, орчин үеийн эм хэрэгслийн хангамж, хүртээмж сайжирч, жирэмслэлтээс сэргийлэх аргын хэрэглээ өссөн хэдий ч үр хөндөлтийн эзлэх хувь төдийлэн буурахгүй байна.
Иймд жирэмслэлтээс сэргийлэх аргын хэрэглээ, энэ талын мэдлэгээс гадна үр хөндөлтөнд хүргэж буй шалтгааныг судлан тогтоох, улмаар үр хөндөлтийг бууруулах арга хэмжээний онолын үндэслэл, зөвлөмж гаргах зайлшгүй шаардлагатай байгаа нь энэ ажлын онолын үндэс болж байна. Судалгаанд, үр хөндөлтийн талаар Монголд хэрэгжиж байгаа хууль эрх зүйн баримтууд, ЭМЯ- ны Статистикийн алба болон Эрүүл Мэндийн Хөгжлийн үндэсний Төвийн эрүүл мэндийн статистикийн албаны үр хөндөлтийн талаарх сүүлийн 15 жилийн мэдээ, мэдээлэл, үр хөндөлттэй холбоотой судалгааны үр дүн, илтгэлүүдэд дүн шинжилгээ хийснээс гадна үр хөндөлтийн шалтгааныг тогтоох зорилгоор Улаанбаатар хотод байгаа улсын 5, хувийн 3 эмнэлэгт үр хөндүүлэхээр ирсэн 15- 49 насны 1024 эмэгтэйчүүдийн дунд нэгэн агшингийн аргаар судалгаа явуулж зохих үр дүн, бодлогын зөвлөмж зэргийг дэлгэрэнгүйгээр гарган тавьлаа.