Өрхүүдийн ядуурах эмзэг байдлын судалгаа

Main Article Content

Б. Сувд
Б. Алтанцэцэг
Б. Отгонтөгс
Х. Цэвэлмаа
Б. Лхагвасүрэн
Т. Оюунбаатар
С. Дөлбадрах
Б. Соёлмаа
Н. Доосмаа

Abstract

Сүүлийн жилүүдэд ард түмний амьдралын түвшин доройтож, ядуурлын хэмжээ улам бүр нэмэгдэж байгаа нь улс орны хэмжээний хурцадмал асуудал болоод байна. Засгийн Газраас ядуурлыг бууруулах бодлого, хөтөлбөр, төсөл, судалгаа хийж байгаа нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөөр байна. Гэвч сүүлийн жилүүдэд ядуурал буурсангүй харин нэмэгдэж, ужгирсан ядуурал буюу үе дамжин ядуурах хандлага бий болж байна. Манай орны хувьд ядуурлын тухай бодлого нь ихэвчлэн ядуу өрх, ядуу хүмүүст чиглэгдэж байсан бөгөөд энэхүү байдал нь цаг хугацааны хувьд шалгагдаж ядуурлыг өөр байдлаас харахыг сануулж байна. Өөрөөр хэлбэл, ядуурлаас урьдчилан сэргийлэх бодлого харьцангуй бага байгаа нь зарим талаараа ядуурлыг нэмэгдүүлэх, ядуу болж нийгмийн баялгийг хүртэх гэсэн бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож байна. Олон улсын тодорхойлолтоор бол ядуурал нь зөвхөн эдийн засгийн асуудал биш бoгooд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бусад үйлчилгээний олон хүчин зүйлээр тодорхойлогдож байдаг.
Байгалийн гамшиг ган, зуд, эдийн засгийн доройтол, өвчин эмгэг зэрэг олон эрсдэлүүд ядуурах эмзэг байдлыг бий болгодог. Сүүлийн жилүүдэд үргэлжилсэн ган, зудад нэрвэгдсэн олон хүн ардууд ядууралд орж, улмаар дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ хандлага улам бүр өсөх хандлагатай болж байна.
Энэхүү ажилд тусгагдсан эмзэг байдлын тухай ойлголт, ухагдахуун, арга зүй нь ядуурлыг бууруулах төрийн бодлогод бас нэгэн шинэ боломжийг олгож байна. Ядуурах эмзэг байдлын судалгааг олон улсын хэмжээнд өргөн ашиглаж байгаа бөгөөд энэхүү ажил олон улсын хэмжээний судалгаануудтай xарьцуулан шинэлэг арга зүйгээр судалснаараа чухал ач холбогдолтой юм

Article Details

Section
Article
Author Biographies

Б. Сувд

Доктор, профессор, МУИС-ийн ЭЗС-ийн Захирал

Б. Алтанцэцэг

МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхмийн багш

Б. Отгонтөгс

МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхмийн багш

Х. Цэвэлмаа

МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхмийн багш

Б. Лхагвасүрэн

МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхмийн багш

Т. Оюунбаатар

МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхмийн багш

С. Дөлбадрах

МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхмийн багш

Б. Соёлмаа

МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхмийн багш

Н. Доосмаа

ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхмийн ажилтан

Most read articles by the same author(s)