Үр хөндөлтийн шалтгаан, сэргийлэх аргын хэрэглээ

Main Article Content

Ж. Дэмбэрэлсүрэн
Л. Нарантуяа
Б. Сувд
Ц. Базаррагчаа
Д. Уранчимэг

Abstract

Энэхүү ажил нь тус сэтгүүлийн 2002 оны дугаар 7-д нийтлэгдсэн “Хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлтийн шалтгаан” сэдэвт судалгааны үр дүнг танилцуулсан ажлын үргэлжлэл юм. Өмнөх дугаарт нийтлэгдсэн судалгааны хэсэг нь үр хөндөлтийн талаарх хоёрдогч эх үүсвэрийн мэдээллүүдэд хийсэн дүн шинжилгээ байсан бол энэ ажил нь үр хөндөлтийн шалтгааныг тогтоох, сэргийлэх аргын хэрэглээг тодорхойлох зорилгоор үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааны үр дүн болно. Судалгаанаас харахад, үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн дийлэнх хувийг 20-34 насны, бүрэн дундаас дээш боловролтой, гэр бүлтэй эмэгтэйчүүд эзэлж байна. Үр хөндүүлж буй дөрвөн эмэгтэй тутмын нэг нь 5-аас дээш удаа үр хөндүүлж байсан ба анхны жирэмслэлтийг үр хөндөлтээр тасалж буй эмэгтэйчүүд нийт эмэгтэйчүүдийн 26.1 хувийг эзэлж байна. Үр хөндүүлж буй шалтгааныг үзэхэд, анх удаа үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн хувьд үргэлжлүүлэн суралцах, энэ удаад болон давтан үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд төрүүлж, өсгөх эдийн засгийн боломжгүй гэсэн шалтгаанууд гол нөлөө үзүүлж байна. Үр хөндүүлэх шийдвэрийг эмэгтэйчүүд голлон шийдэж байгаа ба гэр бүл төлөвлөлтийн асуудалд эрчүүдийн оролцоо бага, тэдний дунд энэхүү асуудал нь эмэгтэйчүүдийн өөрсдийн шийдэх асуудал гэсэн байр суурь зонхилж байна.

Article Details

Section
Article
Author Biographies

Ж. Дэмбэрэлсүрэн

ШУ-ны магистр, НЭМХ-гийн НҮЭМ-ийн секторын эрхлэгч

 

Л. Нарантуяа

ШУ-ны доктор, НЭМХ-гийн захирал

Б. Сувд

НЭМ-ийн магистр, НЭМХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан

Ц. Базаррагчаа

НЭМХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан

Д. Уранчимэг

ШУ-ны магистр, НЭМХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан

Most read articles by the same author(s)