Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал
Main Article Content
Abstract
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн (НҮЭМ) асуудал нь хосуудаас адил тэгш эрх, үүрэг, мэдлэг боловсрол, хамтын шийдвэр шаарддаг эмзэг асуудлууд билээ.
Дэлхийн улс орнууд нөхөн үржихүйн эрүүл мэндийн арга хэмжээг цогц, үр дүнтэй болгохын тулд эрэгтэйчүүдийг татан оролцуулах идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Монгол улсад НҮЭМ-ийн асуудалд эрэгтэйчүүдийн үүрэг оролцооны байдал, энэ талаарх мэдлэг, хандлага ямар байгааг тодорхойлж чадах судалгаа, шинжилгээний ажил хомс, эхлэл төдий байна.
Энэхүү судалгаагаар эрэгтэйчүүдийн НҮЭМ-ийн мэдлэг, хандлага болон хэрэгцээг тодорхойлох зорилт тавьж, асуумжийн аргаар хот, хөдөөгийн 1530 эрэгтэйг хамруулсан.
Эрэгтэйчүүдийн 25 хувь нь Н ̄ЭМ-ийн талаар цогц мэдлэггүй байсан ба гэр бүл болоогүй, нас залуу байх тутам мэдлэг нь бага байв. Тэдний 22.0 хувь нь үр хөндөлт гэр бүл төлөвлөлтийн арга мөн, 29.0 хувь нь энэ талаар мэдэхгүй байгаа нь үр хөндөлтийн талаар гүн бат мэдлэггүйг харуулж байна.
Судалгаанд хамрагдагсдын багагүй хувь нь бэлгийн замын халдварт өвчинтэй хүнийг гаднаас нь хараад таньж болно, бэлгийн замын халдварт өвчинтэй хүн л бэлгэвч хэрэглэхийг санал болгодог, хүйтэн газар бэлгийн харьцаанд орвол заг хүйтнээр өвдөнө, ДОХ өвчнөөс сэргийлэх боломжгүй гэсэн байгаа нь тэдэнд энэ чиглэлээр мэдээлэл сургалт сурталчилгаа дутмаг байгааг гэрчилнэ. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 84.1 хувь нь НҮЭМ-ийн мэдээлэл шаардлагатай, 87.3 хувь нь эрэгтэйчүүдийн эмнэлэг, эмч, кабинет байх шаардлагатай гэж хариулжээ. Уншигч та судалгааны дэлгэрэнгүй үр дүнтэй доорх бүтээлээс танилцана уу.