Монгол Улсын ястангуудын тоо, байршилд гарч буй өөрчлөлтүүдийн асуудалд

Main Article Content

М. Баянтөр
Г. Нямдаваа
З. Баярмаа

Abstract





Өнөөдөр манай оронд хорь гаруй ястан оршин сууж байна. 2000 оны байдлаар манай улсын хүн амын 92.8 хувийг халх, казах, дөрвөд, буриад, баяд ястан 7.2 хувийг бусад ястанууд эзэлж байна. Нийт хүн амын 81 хувийг халх ястан эзлэн дийлэнх олонхи болж, монгол ахуй, зан заншил, нийгэм эдийн засгийн онцлогийг бүрдүүлж байна.


Энэхүү ажилд Монгол Улсын ястнуудын өсөлт болон байршилтад гарсан өөрчлөлтүүдийг тооллогын онуудаар харьцуулж үе тус бүрийн онцлогийг авч үзсэн байна. Ястнуудын өсөлтөд хүн ам зүйн үзүүлэлтүүд, түүний дотор насны бүтцийн ялгаатай байдал ихээхэн нөлөөлж байна. Түүнчлэн ястнуудын нутагшилт, түүнд гарч байгаа өөрчлөлт ч харилцан адилгүй байна. Хэдийгээр хүн амын өсөлт, шилжилт, нутагшилт ийнхүү харилцан адилгүй дүр зурагтай байгаа ч монгол үндэстнийг бүрдүүлж байгаа ястнуудын дотор элдэв хэлбэрийн тэмцэл, ястан хоорондын зoрчил байхгүй юм.


Нэг талаар үндсэн хуулийн дагуу иргэд хүссэн газартаа амьдран суух эрхээр хангагдсан, нөгөө талаас даяарчлагдаж байгаа oнoo үед үндэстэн ястан бүр өөрийн өвөрмөц ёс заншил, соёл, уламжлалын ололттой зүйлүүдээ хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэх талаар санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг бүтээлд тусгажээ.





Article Details

Section
Article
Author Biographies

М. Баянтөр

Доктор, МУИС-ийн профессор, МУИС, Газарзүй- Геологийн факультет, Нийгмийн газарзүй- Аялал жуулчлалын тэнхимийн багш.

Г. Нямдаваа

Доктор, дэд профессор, УИХ- ын гишүүн

З. Баярмаа

Mагистр, Газарзүйч, бүс нутаг судлаач