Монголын угсаатны тухай өгүүлсэн нэгэн сэдэвт ажлын тухай шүүмж

Main Article Content

М. Баянтөр

Abstract

Судлаач энэ ажлаараа Монголын Хүн Амын Сэтгүүлийн 6 дахь дугаарт нийтлүүлсэн дэд доктор Ц.Цэрэндаш, О.Сүхбаатар нарын ”Угсаатнуудын байршил, шилжих хөдөлгөөний үндсэн төрх” сэдэвт материалд өгөх өөрийн санал бодлыг тусган шүүмж бичсэн байна. Шүүмжлэгч нь тухайн өгүүллээс “Сартуул” ястныг ялган авч, түүний хүн амын тоо, байршил, шилжилтийг 2000 оны хүн амын тооллогын материалтай зэрэгцүүлэн үзсэн бөгөөд ихээхэн зөрүүтэй байсанд шүүмжлэлтэй ханджээ. Түүнчлэн “Сартуул”-ын гарал үүслийн талаар түүхэн асуудлыг хөндөж, тэдний өвөг дээдсийг Чингис хаан болон түүний жанжнууд Дундад Азиас олзлон тууж ирсэн гэх Оросын зарим эрдэмтдийн нотолгоог няцааж, ”доромжлол” гэж үзсэн байлаа. Эцэст нь Цэвээн Жамсранов, Дорж Банзаров, Х.Нямбуу зэрэг эрдэмтэн мэргэдийн үзэл бодол дээр тулгуурлан “Сартуул” бол ястан биш хуучин Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошууны Халхчуудын нэг хэсэг гэж үзжээ. Харин “Илжгэн Сартуул”-ын тухай энд яригдаагүй болно. Уншигч та шүүмжлэгчийн үзэл бодолтой танилцана уу.

Article Details

Section
Article
Author Biography

М. Баянтөр

Доктор, профессор. МУИС-ийн ГГФ-ийн Газарзүй-Аялал жуулчлалын тэнхимийн багш