Expression of Some Meanings of the Mongolian Ablative Case in English
Abstract
Бид энэхүү бяцхан өгүүлэлдээ монгол хэлний нэрийн гарахын (-аас-оос-ээс -өөс) тийн ялгалын зарим утгаар жишээлж, түүний үндсэн утгаас гадна үүсэж байгаа өөр бусад утгыг нарийвчлан илрүүлж, тайлбарлахын зэрэгцээ тэдгээр утга нь нэр+үйл гэсэн бүтэцтэй холбоо үгийг үүсгэхдээ ямар тохиолдол, нөхцөлд хэрхэн өөр өөр утгазүйн харьцааг үүсгэж байгааг тайлбарлахыг оролдлоо. Мөн тэдгээр утгыг англи хэлэнд хэрэглэхэд, орчуулахад хэрхэн оновчтой дүйж байгааг ажиглалаа.
Ер нь орчин цагийн монгол хэлшинжлэлд тийн ялгалыг зөвхөн хувилгах үүрэгтэй бус тийн ялгалын нөхцөлөөр хэлбэржсэн нэр үг нь холбогдож байгаа үгтэйгээ хэрхэн, яаж холбогдохоос шалтгаалж ямар ямар, өөр өөр утгазүйн харьцаа үүсгэж байгааг нарийвчилж, нэгтгэн үзэх чухал байна. Энэ төрлийн судалгаа монгол хэлшинжлэлд цөөнгүй ч, өнөө цагт дагавар, нөхцөл зэргийн нэг үгийг нөгөө үгтэй холбоход үүсэж байгаа утгын зүй тогтол хийгээд өөр өөр тийн ялгалын нөхцөлийн утга саармагшиж дундын утга илэрхийлж байгаа тохицол(со-ге1айоп)-ыг ажиглаж, улмаар өөр хэлний ийм үзэгдэлтэй харьцуулан үзэж, тайлбарлах нь судлаачдын сонирхол татсан асуудал хэвээр байна.