Current Approaches in Language and Gender Research, and their Potential Application to Mongolia
Abstract
Энэхүү өгүүлэлдээ орчин үеийн хэлшинжлэлийн нэгэн сонирхолтой, тулгамдсан сэдэв болох хэл ба жендер судлалын чиг хандлага, судлагдсан байдал хийгээд цаашид энэхүү чиглэлээр Монголд судалгааны ажил хийхэд анхаарах, тохирох аргазүйн асуудлын тухайд хөндөхийг зорьсон болно. Ер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жендерын ялгааны тухай асуудлыг зөвхөн нийгмийн эрх үүргийн нь талаас авч үзэж, тайлбарладаг нь өрөөсгөл хэрэг юм.
Мөн хэлний жендерийн тухай асуудал нь Нийгэм, хэл-соёлын нэгэн чухал сэдэв мөн. Гэхдээ энэ төрлийн судалгаа, хэлний баримт хэрэглэгдэхүүнийг голдуу англи хэлсоёлын жишээгээр тайлбарласан байдаг. Бид судалгаандаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жендерийн ялгааны тухай асуудлыг өөрийн төрөлх монгол хэл-соёлын аспектүүд дээр ажиглалт хийж, улмаар нарийвчлан тайлбарлах санаатай байна.