Child Language Acquisition
Abstract
Хэл шинжлэлчид хүүхэд хэрхэн хэлд орж, хэл ярианы чадвар эзэмшдэгийг урт удаан хугацааны туршид сонирхсоор ирсэн. Гэвч хүүхдийн хэл ярианы онцлогийн тухай асуудал нь хэл шинжлэлийн ухаанд одоо ч шинэ, залуу салбар хэвээр байгаа юм. Хүүхдийн хэл ярианы чадвар нь ерөнхийдөө тэдний танин мэдэхүйн хийгээд мэдлэг эзэмших үйл ажиллагааных нь илрэл, үйл явц, үр дүн нь байдаг. Хэл шинжээчдийн тайлбарласнаар нярай хүүхэд эхний хоёр сартайгаасаа л эгшиг авиануудыг таних чадвартай байдаг төдийгүй орчин тойрондоо байгаа хүмүүсийн нүүрний хөдөлгөөн, ам, уруулыг харж сонсож, ойлгож чаддаг байна. Тэд таван сартайгаасаа өөрийнх нь нэрийг хэлж, дуудахад таньдаг бөгөөд төрснөөсөө гурав хоногийн дараагаас л эхлэн ээжийнхээ дуу хоолойг таньж эхэлдэг байна (Decasper аnd Fiber 1980).
Энэ чиглэлийн судалгааг хийх нь монгол хэлшинжлэлд чухал байгаа юм. Монгол хүүхдийн хэл ярианы хөгжил, хэлний боловсрол, түүнийг хөгжүүлэх арга барил, уламжлал, хэл сэтгэцийн оньсыг судлан тайлж, тайлбарлах нь бидний цаашдын
судалгааны ажлын гол зорилго болох юм.