Монгол улсын эдийн засгийн мачлөгийн RBC загварын шинжилгээ
Keywords:
Макро эдийн засаг, эдийн засгийн мөчлөг, RBC загварAbstract
Бодит эдийн засгийн мөчлөгийн (RBC) загвар нь макро эдийн засгийн онолын нэг үндсэн суурь загвар байдгийнхаа хувьд академик сургалт болон эмпирик судалгааны ажлын гол багаж, хэрэгсэл болдог. Макро эдийн
засгийн ерөнхий тэнцвэр болон түүний динамикт нэрлэсэн хувьсагчид болон санамсаргүй шокийн үзүүлэх
нөлөөнөөс өмнө бодит хувьсагчдын хооронд тогтож байдаг үндсэн хамаарал, тэнцвэрийг тогтоох нь чухал
байдаг. Энэ судалгааны ажил нь Монгол улсын сүүлийн 17 жилийн тоон мэдээллийг ашиглан эдийн засгийн
мөчлөгийг хэмжих, онолын тогтсон баримтуудтай нийцтэй байгаа эсэхийг шалгахаас гадна завсрын бүтээгдэхүүний зах зээл, монопольт үнийн нөхцлөөр өргөтгөсөн бодит байдалд илүү нийцтэй, энгийн RBC загварыг
ашиглан Монгол улсын эдийн засгийн мөчлөгийн шинж чанарыг тайлбарлах, онцлогийг нь илрүүлэн тайлбарлах зорилготой хийгдсэн. Монгол улсын эдийн засгийн мөчлөгийн гол үндсэн үзүүлтүүд нь онолын тогтсон
баримтуудтай нийцтэй байна. Харин тоон өгөгдлийн боломжгүй байдлаас шалтгаалан зөвхөн энгийн Solow
үлдэгдлээр тооцсон хөдөлмөрийн бүтээмж буюу технологийн дэвшлийн нөлөө хадгалагддаггүй, өмнөх үеэсээ
сөрөг хамааралтай байгаа эсрэг байгаа боловч энэ чиглэлийн судалгааны ажлуудад ажиглагддаг, анхааруулдаг
үр дүнтэй адилхан байгаа юм
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.