An impact of Privatization on economic Growth and Poverty: A Theoretical Analysis
Abstract
Бид эдийн засгийн өсөлт, орлого хуваарилалт, ядууралд хувьчлалын үзүүлэх нөлөөг загвар хэрэглэн судлахыг зорьсон. Энэ загварт аж ахуй эрхлэх чадвар нь харилцан адилгүй агентууд ажилчин болох эсвэл хувийн бизнестээ менежер болох гэсэн сонголтуудын аль нэгийг хийнэ. (Энэ санаа нь Murphy, Schleifer, Vishny (1991) нарын ―Allocation of Talent: Implication for growth‖ өгүүллэгт дурьдагддаг.) Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тэнцвэр тодорхойлж өмнө нь улс эзэмшиж байсан капитал аж ахуй эрхлэгчдэд хэрхэн хуваарилагдсан болон зах зээлийн эдийн засгийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай харьцуулах замаар эдийн засагт хувьчлалын үзүүлэх нөлөөг судалж байгаагаараа энэ өгүүллэг шинэлэг юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт, бүх агентууд улсын үйлдвэрийн ажилчид байсан, харин зах зээлийн эдийн засагт шилжсэнийн дараа хамгийн чадвартай агентууд аж ахуй эрхлэгч болохыг сонгож болох юм. Эдгээр аж ахуй эрхлэгчид нь эргээд чадвар багатай хүмүүсээ хөлсөлж ажлуулдаг. Капиталын зах зээл нь хувьчлалын шокуудын нөлөөг намжаахад чухал үүрэгтэй байдаг.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.