cover picture

About the Journal

The journal is committed to enhance a dissemination of research in economics and economic policy in the country and abroad and to bring quality of the Mongolian economic research closer to the world standard. The nearest goal of the journal is indexing the economic research conducted in the country and be listed on PEPEC (Research papers on Economics, www.repec.or)

Current Issue

No. 39 (2025): Special Issue on Care Economy

Өмнөх үг

1. Асрахуйн эдийн засаг симпозиумын танилцуулга

2.Making Use of Time-Use Data to Estimate Elderly Care Needs

3.Mapping the Care System in Mongolia: What do We Know?

4.How are we using time use data in Mongolia?

5.DETERMINANTS OF UNPAID LABOR AND HOUSEWORK AND CARE WORK USING TIME USE SURVEY DATA: EVIDENCE FROM RURAL HERDERS OF MONGOLIA

Published: 2025-09-13
View All Issues

Сэтгүүлийн тухай

Эрхэм Зорилго:

Эдийн засгийн судалгааны чанарыг дэлхийн түвшинд хүргэх

Зорилго болон Хамрах хүрээ:

Сэтгүүлийн гол зорилго нь Монголын эдийн засгийн асуудлуудыг хөндсөн онолын болон эмпирик өндөр чанартай судалгааны ажлуудыг хэвлэн нийтлэх замаар судлаачид, мэргэжилтнүүд, олон нийтэд танилцуулах явдал юм.

Эрхлэн гаргагч:

                МУИС-ийн Эдийн засгийн тэнхим

Сэтгүүлийг анх эрхлэн гаргасан он: 2000

Хэл:

Сэтгүүл нь монгол эсвэл англи хэл дээрх өгүүллүүд хэвлэнэ. Абстракт нь англи, монгол хэл дээр байна.

Хэвлэлт:

Жилд хоёр дугаар хэвлэгдэх ба судалгааны ажлуудад хөндлөнгийн шүүлт хийн, нэг удаагийн дугаарт шаардлага хангасан 3-5 ажил хэвлэнэ.

 

Сэтгүүлд бүтээлээ илгээх удирдамж

Сэтгүүлд хэвлүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  1. Судалгааны ажлын эхийг монгол эсвэл англи хэл дээр өгч болно. Монгол хэл дээрх судалгааны ажлын хувьд абстрактыг монгол болон англи хэл дээр бичсэн байна.
  2. Судалгааны ажлын формат: мөр хоорондын зай нь 2, фонтын хэмжээ 12, А4-ийн хэмжээтэй, Micorsoft word эсвэл latex дээр байж болно. Хуудсыг дугаарласан байна. Үгийн тоо 10,000-аас хэтрэхгүй.
  3. Судалгааны ажлын эхний нүүрэнд дараах мэдээллийг зайлшгүй оруулна. Үүнд: (1) Судалгааны ажлын нэр; (2) Зохиогч, хамтарсан бүтээл бол хамтран зохиогчдын нэр (3) Харьяа байгууллагын нэр; (4) Хамгийн ихдээ 250 үгэнд багтаасан судалгааны ажлын товчлолыг (абстракт) оруулсан байна. Абстрактыг англи, монгол хэл дээр өгнө; (5) Түлхүүр үгсийг JEL кодтой оруулсан байх; (6) гол холбоо барих зохиогчийн хаяг, талархал, санхүүжүүлэгчийн мэдээлэл зэргийг зүүлтээр (footnote) оруулна.
  4. Томьёог баруун талд нь (1), (2) гэх мэтээр дугаарлана. Ямар нэг томьёоны гаргалгааг товчилж оруулсан бол бүтэн гаргалгааг нь тусдаа хуудсанд оруулсан байвал зохино. Томьёоны гаргалгааг хэвлэх хувилбарт оруулахгүй зөвхөн ажлыг унших шүүгчид ашиглана.
  5. Хүснэгт болон графикуудыг тус бүрд нь харгалзах нэртэй нь дугаарласан байна.
  6. Текст дунд өөр судалгааны ажлаас иш татахдаа зохиогчийн нэр, хаалт дотор судалгааны ажил, хэвлэгдсэн оныг оруулах байдлаар иш татна. Жишээ нь “... Anderson(1972) ажилд...” эсвэл хаалт дотор бичих байдлаар “...(e.g. Smith еt а1., 1969)” гэх мэт. Ашигласан материалын жагсаалтыг гол текстийн ард оруулна. Ашигласан материалын жагсаалтыг доор харуулснаар, англи хэл дээрх эх сурвалжийн хувьд зохиогчдын овгийн эхний үсгийн, монгол хэл дээрх эх сурвалжийн хувьд зохиогчдын нэрсийн үсгийн дарааллаар бичнэ.
  7. Зохиогчид редакцын зөвлөлийн хүсэлтийн дагуу судалгааны ажилд ашигласан тоон өгөгдөл, программ ашигласан бол эх кодоо гаргаж өгнө.

Сэтгүүлийн шүүлтийн тогтолцоо:

Олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэгэн адил зохиогчоос шүүмжлэгчийн нэрийг нууцлан бүтээлийг шүүнэ.

  • Ерөнхий редактор бүтээлд тавигдах наад захын шаардлага хангагдаагүй гэж үзвэл нийтлүүлэхээр өгсөн бүтээлийг шууд буцааж болно.
  • Ерөнхий редактор нийтлүүлэхээр өгсөн бүтээлийг зөвлөлийн гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр буцаах шийдвэр гаргаж болно.
  • Редакцын зөвлөлөөр зөвшөөрөгдсөн ажлуудыг тухайн сэдвээр нарийн мэргэшсэн хамгийн багадаа нэг шүүмжлэгч рүү шүүлгэхээр илгээнэ.
  • Шүүмжлэгчийг редакцын зөвлөл хөндлөнгийн оролцоо, нөлөөгүйгээр өөрсдийн бүрэн эрх мэдлийн хүрээнд зөвшилцөн сонгоно.

Сэтгүүлийн түгээлт, хамрах хүрээ:

Сэтгүүлийг судалгааны байгууллагууд, номын сангууд, их сургуулиуд, яам, агентлагууд болон олон нийтэд түгээнэ. Сэтгүүл хэвлэмэл бөгөөд цахим хэлбэрээр түгээгдэнэ.

Хэвлэмэл хувилбар

Сэтгүүл нийтдээ 100 хувь хэвлэгдэнэ. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Ерөнхий редактор хэвлэх тоог өөрчлөн тогтооно.

Электрон хувилбар

Сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдийг өөрийн цахим хуудас дээр нээлттэй тавина. Сэтгүүлийг цахим шуудангаар нийтэд түгээнэ. Сэтгүүлийн цахим хувилбар нь уламжлалт нийтлэлүүдээс гадна зохиогчийн алгоритм, программ, болон ашигласан тоон мэдээллийг мөн нийтлэх боломжтой бөгөөд ингэснээр бусад судлаачид болон хэрэглэгчид академик ололтыг давтан гүйцэтгэх, өргөтгөх боломжоор хангагдана. Иймд зохиогчдоос эмпирик үр дүнг нь дуурайлган гүйцэтгэхэд шаардагдах тоон мэдээлэл болон программын хуулбарыг цахим хэлбэрээр авна.

Хаяг: МУИС-ийн хичээлийн 5-р байр, 608 тоот (Д.Дашдулам).

Цахим хаягjournal_economics@num.edu.mn

Утас: 77307730 (2303) (Д.Дашдулам).

Редакцын зөвлөл

2026 оны 04 дүгээр сарын 28 өдөр