Аж үйлдвэрлэл дэхь төрийн оролцоо: Монгол дахь үнэлгээ

Authors

  • Dulbadrakh S Докторант. МУИС-ЭЗС-ийн Эдийн засгийн онолын багш

Abstract

Энэ судалгааны ажлаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбар дахь төрийн оролцооны өнөөгийн төлөв байдал, шинж чанарыг тодорхойлж, эдийн засаг болон улс төрийн эдийн засгийн ухаан дахь төрийн оролцооны оновчтой хэлбэр, түвшинтэй харьцуулах замаар үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго тавьсан. Манай улсын 18 жилийн өмнөөс хийж ирсэн шилжилт нь сонгодог либераль шилжилтийн арга зам байдаг бөгөөд уг бодлогын онцлог нь эдийн засаг дахь төрийн оролцоог хамгийн бага байлгах, үнэ, худалдааг нэн даруй чөлөөлөх, зах зээлийн механизмд тулгуурлан хөгжих, төрөөс аж ахуйн үйл ажиллагаанд аль
болохоор бага оролцож, хувийн хэвшлийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд оршиж байдаг. Нөгөө талаас, дэлхийн аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудын нийтлэг туршлага, тэдгээрийн амжилтыг нөхцөлдүүлсэн тогтсон баримтуудыг олж тогтоон, эдгээр онолын шинжүүрүүдтэй Монгол Улсад аж үйлдвэржилт явагдаж байгаа бодит үйл явцыг тоон болон чанарын үзүүлэлтүүдээр илэрхийлсэн үзүүлэлтүүдийг харьцуулан дүгнэх замаар судалгааны ажлын эцсийн үр дүнг гаргасан. Судалгааны ажлаас, манай улсын аж үйлдвэрийн салбарт оролцож буй төрийн оролцоо маш сул, бодлого хэрэгжүүлэх оновчтой бүтэц тогтоогүй, зохицуулах, удирдах асуудлаа буруу сонгодог гэх мэт, ерөнхийдөө, сөрөг үр дүн гарч байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-27