Мөнгөний бодлого макро орчны үзүүлэлтүүдийн үнэт цаасны зах зээлд үзүүлэх нөлөөлөл
Abstract
Энэхүү судалгаагаар мөнгөний бодлого болон зээлийн хүү, инфляци, ханш зэрэг макро орчны үзүүлэлтүүдийн үнэт цаасны зах зээлийн хөгжилд үзүүлж буй нөлөөллийг гарган судаллаа. Ийнхүү судлахдаа үнэт цаасны зах зээл, банкны салбарын хөгжлийг хэмжих үзүүлэлтүүдийг тодорхойлон тооцож, санхүүгийн зуучлалын эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй нөлөөлөл, эсрэгээр нь эдийн засгийн өсөлт нь банкны салбар болон үнэт цаасны зах зээлийн хөгжилд үзүүлж буй нөлөөллийг систем тэгшитгэл үүсгэн тодорхойлж, шокын симуляци хийх байдлаар макро орчны үзүүлэлтүүдийн хөрөнгийн зах зээлийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг ялган харсан болно. Мөн мөнгөний бодлогын үнэт цаасны зах зээлд үзүүлж буй нөлөөг бүтцийн вектор авторегрессив загвар (SVAR) ашиглан 1998 оны 1 дүгээр сараас 2005 оны 10 дугаар сарын тоон өгөгдөл дээр эконометрик аргазүйгээр шинжлэн судаллаа.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.