Монголын инфляцийн бүтцийн загвар (smim); эх орны хишиг/эрдэний хувийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Authors

  • Gan-Ochir D Австралийн их сургуульд докторант, МБ-ны судалгааны газарт эдийн засагч.

Abstract

Энэхүү судалгааны ажлаар инфляци, эдийн засгийн өсөлтийн таамаглал дэвшүүлэх, бодлогын симуляци шинжилгээнд ашиглах Монголын инфляцийн бүтцийн загвар (SMIM)-ыг боловсруулав. Энэ хүрээнд дараах сонирхолтой үр дүн гарав. (i) Загварын тэгшитгэлд урт хугацааны хамаарлыг тусгаснаар симуляци болон таамаглалын үр дүн сайжирдаг. (ii) Загварууд (SIMOM, SMIM
болон нэг хувьсагчийн загвар)-ын таамаглалын алдааны шинжилгээнээс үзэхэд инфляци болон эдийн засгийн өсөлтийн жигнэсэн дундаж таамаглалыг ашиглах нь илүү бага алдаатай байхаар байна. (iii) Одоо хөгжүүлээд байгаа загварууд (SIMOM, SVAR болон SMIM)-ын 12 хүртэлх улирлын таамаглалын алдаа нь бодит утгынхаа 35-50 хүртэл хувь байгаа нь эдийн засгийн тодорхой бус байдлыг харгалзсан интервал таамаглал (fan-chart)-ыг бодлогын шийдвэр
гаргалт ашиглах, олон нийтэд мэдээлэх шаардлагатай байгааг илтгэж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-25