АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЗЭЭЛ БОЛОН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮНД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС
Abstract
Энэхүү судалгааны ажлаар арилжааны банкуудын зээл, хадгаламжийн хүүнд нөлөөлөгч үндсэн хүчин зүйлс болон хүүгийн зөрүү буурч буй шалтгааныг динамик панел өгөгдөл ашиглан судлав. Судалгааны сонирхолтой, чухал үр дүнгүүд дараах байдалтай гарав. (i) Өндөр, тогтворгүй инфляцийн орчин, үнийн хүчтэй өрсөлдөөн, төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралт, түүний хүлээлт болон зах зээлийн өндөр эрсдэл зэрэг нь хадгаламжийн хүү өндөр байх нөхцөл болж байна. (ii) Сүүлийн 6 жилд хүүгийн зөрүү, зээлийн хүү буурсан нь үйл ажиллагааны дундаж зардал болон зээлийн эрсдлийн бууралт, зах зээлийн төвлөрөл, үйл ажиллагааны өргөжилт, М2 мөнгөний өндөр өсөлт, банкны зуучлал болон хөрөнгийн захын хөгжлөөр тайлбарлагдахаар байна. (iii) Банкны өргөжилтийн үр өгөөж нэмэгдэж, ахиу зардал буурснаар хүүгийн зөрүү буурах боломжтой. (iv) Зах зээлийн өрсөлдөөний хэлбэр, төвлөрөл нь санхүүгийн бүтээгдэхүүгийн үнэ бүрдэлтэнд чухал нөлөөтэй. (v) Санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлснээр хүүгийн ерөнхий
түвшин болон зээл, хадгаламжийн хүүгийн зөрүүг бууруулах боломжтой.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.