Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшний судалгаа

Authors

  • Oyunbaatar T Эдийн засгийн ухааны магистр. МУИС-ЭЗС-ийн Эдийн засгийн онолын багш
  • Gan-Ochir Doojav Монгол банкны мөнгөний бодлого судалгааны газарт эдийн засагч

Abstract

Төгрөгийн тэнцвэрт ханшийн үйл хөдлөл (Behavioural Equilibrium Exchange Rate (BEER))-ийн загварыг тодорхойлж, тогтворгүй динамик эгнээний боломжит аргуудаар төгрөгийн гадаад валюттай харьцах бодит ханшийн тэнцвэрт түвшнээсээ зөрөх зөрүүг тооцов. Бодит валютын ханшийн тэнцвэрт түвшинг тодорхойлогч суурь хүчин зүйлсээр дотоод, гадаад хүүний зөрүү, худалдааны нөхцлийн индекс, гадаадын шууд хөрөнгө оруулалт, нээлттэй байдлын зэрэг, гадаад цэвэр актив болон Засгийн газрын зардал гэсэн хувьсагчдыг бусад эмпирик судалгаанд суурилан сонгосон. Манай эдийн засагт эдгээр хүчин зүйлсийг төгрөгийн бодит валютын ханшийн тэнцвэрт түвшинг тодорхойлогч суурь үзүүлэлтүүд болгон ашиглах боломжтойг статистикийн хувьд харуулав. 2000-2008 оны хооронд төгрөгийн бодит ханш тэнцвэрт түвшнээсээ дутуу үнэлэгдэж ирсэн утгуудын дундаж 2.5 хувь, харин хэт үнэлэгдэж ирсэн утгуудын дундаж 3.5 хувь байсныг тогтоов. Тус хугацаанд төгрөгийн бодит ханшийн тэнцвэрт түвшнээсээ зөрсөн бүх утгуудын дундаж 1.5 хувь байгаа нь цаг хугацааны туршид төгрөгийн бодит ханш
тэнцвэрт түвшнээс ерөнхийдөө өндрөөр үнэлэгдэж ирснийг илэрхийлж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-27