Монголын эдийн засаг дахь мөнгөний бодлогын индекс (MCI)-ийн тооцоо: Мөнгөний бодлого зөөлөрч /чангарч/ байна уу?
Abstract
Энэхүү судалгааны ажлаар сүүлийн жилүүдэд мөнгөний бодлогын хэрэгжилт ямар явж (мөнгөний бодлого хэзээ зөөлөрч эсвэл чангарч) ирснийг мөнгөний бодлогын индекс (MCI)-ийг ашиглан судлав. Судалгааны чухал сонирхолтой үр дүнгүүд дараах байдалтай гарав. (i) 2006 оны 3 дугаар улирлаас 2008 оны 2 дугаар улирлын хооронд ерөнхийдөө мөнгөний хурдацтай тэлэх бодлого хэрэгжиж, эдийн засгийн “халалт”-нд нөлөөлжээ. (ii) Мөнгөний бодлого 2001Q1-2005Q4 улирлын хооронд мөчлөг сөрсөн, 2006Q1-2008Q2 дугаар улирлын хооронд мөчлөг дагасан, 2008Q3-2008Q4 улирлын хооронд мөчлөг сөрсөн байдлаар хэрэгжиж иржээ. (iii) Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тодорхой бус байдал, эдийн засагт “зээлийн тасалдал” үргэлжилсээр байгаа нь уламжлалт мөнгөний бодлогын арга хэрэгслийн нөлөөг сулруулж 2009 оны эхний 2 улирлын байдлаар бодит байдал дээр мөнгөний хатуу буюу мөчлөг дагасан бодлого хэрэгжихэд хүргэж байна.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.