Монгол хэрэглэгчийн сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн өнөөгийн байдлын судалгаа
Main Article Content
Abstract
Сүү, цагаан идээ бол Монголчууд бидний уламжлалт, зохистой хэрэглээний бүтээгдэхүүн билээ. Гэтэл хүн амын талаас илүү нь суурин амьдарч байгаа өнөө үед сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг зохион байгуулахад нүүдлийн мал аж ахуйн үндсэн хэв шинж, дэд бүтэц, зах зээлийн онцлог, сэтгэлгээтэй холбоотой бэрхшээл учирсаар байна.Энэ нь хот, хөдөөгийн хэрэглэгчдийн хэрэглээний эрс ялгаа, сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулах хэмжээ бага байх, импортын хуурай сүүний хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэж байна. Тухайлбал, 1918 онд монгол хүний хоногийн сүүний хэрэглээ 2881,5 гр байсан бол 2011 оны байдлаар 403,3 гр болж буурчээ. Харин хот,хөдөөгөөр нь авч үзвэл жишсэн нэг хүний сарын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний зөрүү 2,3 дахин буюу хотынхны хэрэглээ 7,7 кг байдаг аж.
Иймд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд төр, засгаас түүхий сүүний бэлтгэл, нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, түүхий эдээ эх орноосоо бэлдэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд засгийн газраас татаас, хөнгөлөлт үзүүлэх, төрөөс хуурай сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх,төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор сүүний фермер болон малчдын бүлэг, хоршоодыг хөгжүүлэх, дэмжих чиглэсэн бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна.