Хэрэглэгчийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа

Main Article Content

Г. Мөнхбаясгалан
Я. Отгонсүрэн

Abstract





Манай улс хүн амаасаа бараг хорь дахин малтай боловч өнгөрсөн 2011 онд үйлдвэрийн аргаар дөнгөж 42,7 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Хүн амын хэрэгцээг хангах сүүний нөөцтэй боловч түүнийгээ бэлтгэж цуглуулах, үйлдвэрийн аргаар боловсруулж чадахгүй байгаа нь хот, хөдөөгийнхний хэрэглээний эрс ялгаатай байх нөхцөлийг бүрдүүлж байна.


Монгол айл өрх, хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт, хэрэглээ, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах чиглэлээр цөөн хэдэн ажил хийгдсэн байдаг бөгөөд эдгээрт судлаачид сүү орлогын мэдрэмж багатай бүтээгдэхүүн гэдэг дүгнэлтэд хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл, орлогын их багаас хэрэглэх сүүний хэмжээ хамаарахгүй байна гэсэн үг. Иймд сүү, сүүн бүтээгдэхүүнийн хэрэглээнд нөлөөлөгч хүчин зүйлсийг нарийвчлан судлах шаардлагатай байна.


Судлаач жишсэн нэг хүний сүү, сүүн бүтээгдэхүүнийн хэрэглээнд нөлөөлөх хүчин зүйлсийг нэг хүнд ногдох сүү үйлдвэрлэлийн хэмжээ, нэг хүнд ногдох ДНБ, өрхөд ногдох хүний тоо гэж таамаглан тооцож үзэхэд харгалзах хамаарлын хүч 0.7; 0.59; -0.44 байв. Жишсэн нэг хүний хэрэглээ нь нэг хүнд ногдох сүү үйлдвэрлэлтэй шууд хүчтэй, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээтэй шууд хамааралтай бөгөөд өрхөд ногдох хүний тоотой урвуу хамааралтай байна.





Article Details

Section
Article
Author Biographies

Г. Мөнхбаясгалан

Докторант, багш, Худалдаа, маркетингийн тэнхим, Худалдааны Сургууль, Монгол Улсын Их Сургууль

Я. Отгонсүрэн

Доктор /Ph.D/, МОУХ-ны тэнхимийн профессор, Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль