Орон сууцны зах зээлийн хэрэглэгчийн зан төлвийн судалгааны дүн
Main Article Content
Abstract
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн сүүлийн 20 жилд барилгын салбар хувьчлагдан хувийн барилгын компаниуд олноор байгуулагдаж, улмаар орон сууцны зах зээлд шинээр барилга барьж ашиглалтад оруулах нь нэлээд ашигтай бизнест тооцогдох болсон бөгөөд хүн амын дийлэнх идэвхитэй хэсэг нь орон сууц худалдан авч амьдралын нөхцлөө дээшлүүлэхийн зэрэгцээ байраа түрээслүүлж ашиг олох, бэлэн мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгох хандлага түгээмэл ажиглагдаж байна. Бид орон сууцны зах зээлийн хэрэглэгчийн зан төлвийг тодорхойлох үүднээс Улаанбаатар хотын 490хүнээс хоёр удаагийн давтамжтайгаар тохиолдлын түүврийн аргаар анкетын судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдагсдын 70,4 хувь нь ойрын 3-5 жилд байр авах төлөвлөгөөтэй байгаа ба орон сууц худалдан авч байгаа хэрэглэгчид ам бүлийн тоо,насны ангилал, эзэмшиж байгаа болон оршин суугаа байрны төрлөөс үл хамааран гол төлөв хоёр өрөө байр авах сонирхолтой, харин орон сууцанд амьдардаг өрхүүдийн нэлээд нь байраа томсгох төлөвлөгөөтэй байна. Цаашид төгрөгийн ханшны тогтвортой бус байдал, орон сууцны материалын үнийн хэлбэлзлээс шалтгаалан орон сууцны үнэ,түүний эрэлт буурах төлөв ажиглагдахгүй, түүгээр үл барам байрны үнэ өсөх магадлал өндөртэй байна.