Хүн амын ядуурах эмзэг байдлыг үнэлэн тооцох aрга зүйн зарим асуудал
Main Article Content
Abstract
Эрсдэл, ядуурлын уялдаа холбоог сайтар таньж мэдэх нь ядуурлыг бууруулахад микро түвшинд тулгардаг зарим гол хүндрэлтэй асуудлыг, тухайлбал хэн хамгийн их эмзэг байдалтай байна вэ, ядуурах, ядуурлаас гарахад нөлөөлж буй үндсэн хүчин зүйлс (өрхийн тодорхой шинж тэмдэг гэх мэт) юу вэ гэдгийг тодорхойлж, илрүүлэхэд ихээхэн тустай бөгөөд энэ нь бодлого боловсруулагчдад байдлыг тун тодорхой болгож өгдгөөрөө ач холбогдолтой (Ajay andRana, 2005). Эмзэг байдлыгядуурлын шалтгаан, ядуурлын үндсэн шинж тэмдэг, мөн ядуурлын бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, эмзэг байдал нь ядууралтай нягт холбоотой, бас нөгөөтэйгүүр ихээхэн ялгаатай аж байдлын үзүүлэлт юм. Ядуурал тогтвортой үзүүлэлтэд тооцогдож ирсэн бол эмзэг байдал (тодорхой хэлбэл, ядуурах эмзэг байдал) нь тогтворгүй - тодорхой цаг хугацаан дахь өөрчлөлтийг агуулсан үзүүлэлтэд тооцогддог (Moser, 1998). Хүн амын ядуурах эмзэг байдлыг үнэлэн тооцох асуудал 2000-оноос судлаачдын анхаарлыг багагүй татах болсон. Ядуурах эмзэг байдлын тооцооны арга зүй нь эмзэг байдлыг хэрхэн тодорхойлж, ойлгож байгаагаас, мөн хүн амын аж байдлыг илтгэх тоон мэдээний төрлөөс голчлон хамаарч байна. Хүн амын аж байдлыг харуулахуйц панэл тоон мэдээлэлд суурилан түлхүү хэрэглэгддэг ядуурах эмзэг байдлын үнэлгээний i) Эмзэг байдал нь ханамж буурч болзошгүй байдал болох нь, ii) Эмзэг байдал нь эрсдэлд өртөх баталгаагүй байдал болох нь гэсэн хоёр аргын талаар энэ өгүүллэлд тоймлон өгүүлэв. Эдгээр аргыг хэрэглэн хүн амын ядуурах эмзэг байдлын үнэлгээг хийснээр эмзэг байдлынх нь уг сурвалжийг тодруулах боломжтой ба эхний арга өрхийнамьжиргааны ирээдүйн төлөв байдалд илүү тулгуурласан, ex-anteарга бол дараагийн арга нь өрхийн өнгөрсөн үед илүү тулгуурласан ex-post арга юм. Эдгээр арга ялгаатай ч аль аль нь хүн амын хэрэглээний зардлын зохимжит магадлалт тархалтыг байгуулан, аж байдлын тодорхой түвшинг жишиг үзүүлэлт болгон тооцоонд ашиглах замаар эмзэг байдлыг үнэлдэг.
An adequate understating of risk-poverty linkage is also “beneficial in identifying some of the key micro-level binding constraints to poverty reduction: identifying who are the most vulnerable, as well as what characteristics are correlated with movements in and out of poverty, can yield critical insights for policy makers” (Ajay and Rana, 2005). Risk can be seen as a cause of poverty, a symptom of poverty and a part of poverty. In other words, risk is an indicator of welfare, which is closely linked to poverty and on the other hand which is very much different than poverty. Vulnerability has been seen as a dynamic concept which recognizes and captures change, whilst poverty has been seen as being static (Moser 1998). Studies on the estimation of vulnerability to poverty are gaining increasing interest of researchers since 2000. It is obvious that estimation of vulnerability to poverty depends on both the understanding of vulnerability and type of available welfare data. This article briefly describes two principal approaches used in the estimation of vulnerability to poverty, i) Vulnerability as low expected utility (VEU); and ii) Vulnerability as uninsured exposure to risk (VER). These methods share a common characteristic, namely they use a panel data. Using these methods will provide us with the possibility to identify sources of vulnerability. The first one is an ex-ante method focuses more on the future trend of a household welfare, while the second one is an ex-post method based on the past of household welfare. Although these are different methods to measure a household vulnerability to poverty, they have a commonality like to construct a probability distribution of household consumption.