Мэргэшлийн хүрээ гэж юу вэ?

Main Article Content

Гэлэгийн Цагаач

Abstract

 






Боловсрол, сургалтын үйл ажиллагааны “чанар” тааруу байгаа талаар, бэлтгэн гаргаж буй бүтээгдэхүүн нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд төдийлөн нийцэхгүй байгаа талаар Монгол Улсад сүүлийн хэдэн жилд бүх шатанд ярьж, хэлэлцсээр ирлээ. Тэгвэл, энэ асуудал зөвхөн манай улсын хувьд сорилт болж буй бус, олон улсын хувьд нийтлэг тулгамдаж буй асуудалд тооцогдсоор ирснийг дэлхий даяарх 1980-аад оноос хойшх боловсрол, сургалтын үйл ажиллагааны явц, үр дүн, шинэчлэлийн ерөнхий чиг хандлага харуулж байна. Боловсролын салбар дахь өөрчлөлт, шинэчлэлт нь “орц, үйл явцыг чухалчилсан тогтолцоо”-ноос “үр дүн, чадамжийг чухалчилсан тогтолцоо”-ндшилжих чиглэлд буй бөгөөд мэргэшлийн хүрээ (quali cations framework)-г салбар, улс, бүс нутгийнхэмжээнд бүрдүүлж, үр дүнд суурилсан тогтолцооны “малгай” хэлбэрээр хэрэглэх нь түгээмэл байна. Өөрчлөлт, шинэчлэлтийн энэхүү давалгаа Монгол Улсыг ч тойрсонгүй, үр дүнд суурилсан тогтолцоог боловсролын чанарыг сайжруулах үндсэн арга болгох, энэ хүрээнд Үндэсний мэргэшлийн хүрээ (Na-tional Quali cations Framework)-г бий болгох ажлыг хийж байна. Аливаа арга хэмжээний үр дүнтэйхэрэгжилт нийтээрээ уг арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой болж чадсан эсэхээс ихээхэн хамаардаг тул үүнд багахан хувь нэмэр оруулах зорилгоор энэ өгүүлэлд мэргэшлийн хүрээ гэж юу болох, түүний бүтэц бүрэлдэхүүн, Монгол Улсын хувьд ямар загвартай байж болох талаар товч өгүүлэв.






The issues of poor quality education and teaching practice and the failure of graduates to respond to market needs have been central to dialogues at all levels in Mongolia. However, many countries around the world are actively engaged in reforming their education and training system in compliance with their socio-eco-nomic development and reform tendency According to the approach of education reform, it is converting from input and process based system to outcome and competence based system. The development of a National Quali cations Framework has been a major international trend in reforming national education and training systems since the 1980s. Mongolia is one of those countries undergoing reform in the education sector and is in the nal stage of developing the nationwide quali cations framework.









Article Details

Section
Article
Author Biography

Гэлэгийн Цагаач

Доктор (PhD), МУИС-ШУС-ийн Эдийн засгийн тэнхим, дэд профессор