Монголын оюутан залуучуудын гадаад шилжих хөдөлгөөний ирээдүйн төлөв
Main Article Content
Abstract
1995 оноос эхлэн Монгол улсад иргэдийн гадаад шилжих хөдөлгөөн эрчимжиж, урсгал шинжтэй байснаа зохион байгуулалттай хэлбэрт шилжин орж байна. Гэвч энэ талаарх бүртгэл мэдээллийн тогтолцооны хангалтгүй байдлаас хамааран чухам албан бус замаар хичнээн хүн гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаа талаар улсын хэмжээнд бодитой статистик мэдээлэл хангалтгүй байгаа юм.
Өнөөдөр хүн амын хамгийн хөдөлгөөнтэй хэсэг болох залуучууд, тэр тусмаа оюутнууд хилийн чанадад сурч эсвэл ажиллахыг ихээхэн сонирхох болсон нь нууц биш байна. Иймээс энэхүү ажилд, Монгол оюутнуудын гадаад шилжих хөдөлгөөний ирээдүйн төлөв байдлын талаар мэдээлэл авах зорилгоор зохиогч Монголын 12 томоохон их, дээд сургуулийн 1000 гаруй оюутнуудын дунд түүвэр судалгаа явуулсан юм. Судалгаагаар, оюутнуудын хилийн чанадад явах урсгал хөдөлгөөний өнөөгийн болон ирээдүйн төлөв байдал, түүнд нөлөөлж буй нийгэм, хүн ам зүй, гадаад орчны болон “татах” ба “түлхэх” хүчин зүйлүүд, гадаад явах суваг, очихыг сонирхож буй улс орнууд зэрэг олон чухал мэдээллийг гаргаж авсан болно. Уншигч та энэ талаарх дэлгэрэнгүй үр дүнтэй доорх бүтээлээс танилцана уу.