Факторы миграции населения и их классификация

Main Article Content

Ц. Цэцэгмаа

Abstract

Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаад, дотоод шилжих хөдөлгөөний урсгал эрчимжиж, улмаар улс орны аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Хүн амын шилжих хөдөлгөөнд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн ангиллын талаар олон янзын үзэл бодол байдаг бөгөөд энэ нь нэгдүгээрт, судлаач бүрийн өмнө тавигдах судалгааны зорилго, зорилтууд харилцан адилгүй байдаг, хоёрдугаарт, улс орон болон бүс нутаг бүрийн шилжих хөдөлгөөн онцлогтой байдаг зэргээс үүдэлтэй. Ийм ч учраас одоог хүртэл эрдэмтэд, судлаачдын дотор шилжих хөдөлгөөний хүчин зүйлүүдийн талаар нэгдсэн ангилал байхгүй байгаа нь хүн амын шилжих хөдөлгөөн нь олон хүчин зүйлүүдийн үйлчлэл дор явагддаг нийгэм-эдийн засгийн маш нарийн үйл явц юм.
Хүн амын шилжих хөдөлгөөнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн ангилал нь зөвхөн хүний үйл ажиллагааны объектив нөхцөл байдал төдийгүй энэ үйл явцад нөлөөлж буй субъектив хүчин зүйлүүдийг авч үзэх нь зүйтэй.

Article Details

Section
Article
Author Biography

Ц. Цэцэгмаа

ХҮДС-ийн багш, ОХУ-ын Эрхүү хотын эдийн засаг, хуулийн улсын их сургуулийн аспирант