Концепция функционирования и развития миграционной политики Монголии
Main Article Content
Abstract
Өнөөдөр Монгол улсад хүн амын дотоод, гадаад шилжих хөдөлгөөнийг зохицуулах төрийн бодлого үгүйлэгдэж байгаа талаар олон эрдэмтэд, судлаач нар санал бодлоо илэрхийлж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд энэ асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зүгээс багагүй зүйлийг хийж байгаагийн нэг илрэл бол Монгол улсын хүн амын шилжих хөдөлгөөний талаар баримтлах үзэл баримтлалыг боловсруулж, хэлэлцүүлээд байгаа явдал юм. Ийм чухал цаг үед судлаачийн хувьд өөрийн хувилбар, саналыг олон нийтийн хүртээл болгон, хүн амын шилжих хөдөлгөөний талаар төрийн зүгээс баримтлах үзэл баримтлалд oчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорьсон юм. Хүн амын шилжих хөдөлгөөний үзэл баримтлал гэдэг бол тухайн улс орны хувьд шилжих хөдөлгөөний үйл явцуудыг зохицуулах салбарт хэрэгжих үндсэн зарчмууд болоод зохион байгуулалт-эдийн засгийн арга, механизмууд, үндсэн зарчмууд, үзэл бодлын систем юм. Энэ үзэл баримтлал нь шилжих хөдөлгөөний төрийн бодлогын үндэс болох бөгөөд хүн амын дотоод, гадаад шилжих хөдөлгөөнтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд засаг захиргааны бүх төвшин дэх төрийн захиргааны байгууллагуудын чиг шугам болох ёстой.
Судлаач уг хүн амын шилжих хөдөлгөөний үзэл баримтлалын энэ хувилбарт түүний хууль эрх зүйн эх сурвалж, шилжих хөдөлгөөний төрийн бодлогын зорилго, зорилтууд, зарчмууд, түүнд хэрэглэгдэх үндсэн нэр томъ ̧оны тодорхойлолтууд (олон улсын төвшинд хүлээн зөвшөөрсөнөөр), төрийн бодлогын үндсэн чиглэлүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх хэлбэр, механизмууд, төрийн удирдлагын болон захиргааны байгууллагуудын нэн тэргүүний зорилтууд зэргийг тусгасан болно. Шилжих хөдөлгөөний төрийн бодлогын үндсэн зорилго бол шилжих хөдөлгөөний үйл явц(урсгал)-уудыг зохицуулах хууль эрх зүйн хэм хэмжээний үндсийг тавих, улс оронд шилжих хөдөлгөөний төрийн бодлогын хэрэгжилтийн зохион байгуулалтын бүтцийг бий болгох, шилжих хөдөлгөөний салбар дахь байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд ба чиг үүргүүдийг тодорхойлох явдал байдаг.