Монголын хүн амын өсөлтийг дэмжих /пронаталист/ бодлого

Main Article Content

Muchira Muraguri

Abstract

Монгол Улс 1996 онд төрөөс баримтлах хүн амын бодлогодоо хүн амын жилийн дундаж өсөлтийн түвшинг 1.8 хувиас бууруулахгүй байх зорилт тавьсан. Гэвч 2000 оны тооллогын байдлаар энэ нь 1.4 хувь болтлоо буурсан бөгөөд 1990-ээд онууд дахь өсөлтийн хурдны бууралттай холбоотой юм. Хүн амын өсөлтийг дэмжих бодлогын зорилгын биелэлт нь хэрэгжилтийнхээ явцад хэд хэдэн бэрхшээлтэй болон маргаантай асуудлуудтай тулгараад байна. Өнгөрсөн зуунд дэлхийн нэлээд хэдэн улс орон хүн амын өсөлтийг дэмжих бодлогыг туршаад байгаа бөгөөд ямар нэг амжилтанд хүрээгүй байна. Хүн амын бодлого нь аль хэдийн хэрэгжээд байгаа болон одоо хэрэгжүүлж байгаа улс орнуудын аль алиных нь хувьд анхаарлаа хандуулах шаардлагатай хэд хэдэн бэрхшээлтэй тулгамдсан асуудал бий болоод байгаа юм. Зарим улс орнууд ололт амжилтаа ooрсдoo бодлого боловсруулалтын явц дахь сул талаас үүдсэн үр дүнгээрээ хязгаарлаад байна. Тэдгээр нь бодлогоо албан ёсоор батлахаас өмнөх бэлтгэл ажлаа гол төлөв хангалтгүй хийсэн байдаг. Бодлого боловсруулагдахаас өмнө зарим нэг шалтгаанууд тухайлбал, улс төрчид, төрийн хүнд сурталтангууд болон олон нийтийн хоорондын үл ойлголцох байдал, мөн хамгийн сайн үр дүнд хүргэх бодлогын хэмжүүрүүд дутагдсанаас сул дорой дэд бүтцийг бий болгож буй засгийн газрын шаардлага хангаагүй бодлого зэрэгтэй холбоотойгоор хүн ам зүйн болон бодлогын шинжилгээ нь хангалтгүй түвшинд байдаг. Энэхүү өгүүлэлдээ ямар нэгэн шийдлийг санал болгохгүйгээр Монголын нөхцөлд дээрхи асуудлуудын заримыг авч хэлэлцэхийг мэрийлээ. Ирээдүйд бодлогыг илүү боловсронгуй болгох, хэрэгжүүлэх тал дээр бодлого боловсруулагчид болон бусад хүмүүс илүү хашир хандах болно гэдэгт гол найдварыг өгч байна. Энэхүү ажил нь өсөлтийг дэмжих маш оновчтой бодлогуудыг, товчоор хэлбэл нацист Герман болон Францын хүн амын өсөлтийг дэмжих бодлогын биелэлтийн талаар авч үзэх болно.

Article Details

Section
Article
Author Biography

Muchira Muraguri

Доктрант, МУИС-ийн ЭЗС-ийн Хүн Амын Сургалт Судалгааны Төвийн Зөвлөх