Ядуурлыг тооцох арга зүйн асуудал
Main Article Content
Abstract
Ядуурлын дүн шинжилгээг хийхдээ амьжиргааны түвшний талаарх эдийн засгийн хэмжигдэхүүнийг ашиглан судлах нь түгээмэл байдаг. Хэдийгээр эдгээр үзүүлэлтүүд нь аж байдлын бүх талын хүрээг хамарч чадахгүй ч амьжиргааны түвшний аливаа үнэлгээний үндсэн гол хэсгийг илэрхийлдэг. Түүнчлэн энэ арга зүй, хэмжигдэхүүнүүд нь хэрэглэгчдэд ашиглахад нь ойлгомжтой, үндэслэлтэй, тоон мэдээллээр баталгаажсан байх боломжийг агуулсан байдаг. Эрдэм шинжилгээний энэхүү өгүүлэлд эдийн засгийн хэмжигдэхүүнүүдийг ашиглан ядуурлыг хэрхэн тодорхойлж байгаа талаар тайлбарлах болно. Эдийн засгийн хэмжигдэхүүнд үндэслэн ядуурлын дүн шинжилгээг хийхдээ юуны өмнө хүн амын аж байдал, түүнийг үнэлэх, ядуу болон ядуу бус хүн амыг хэрхэн ялгаж ойлгох болон ядуурлын хэмжигдэхүүнийг яаж тогтоох талаар авч үздэг. Өөрөөр хэлбэл,нэгдүгээрт, хэмжигдэж, хүлээн зөвшөөрөгдөж болохуйц, хүн амыг эрэмбэлэх боломжтой аж байдлын хэмжигдэхүүнүүдийг тодорхойлох; хоёрдугаарт, хүн амыг ядуу ба ядуу бусаар ангилах сонгогдсон үзүүлэлттэй харьцуулах тохиромжтой ядуурлын шугамыг тооцох; гуравдугаарт, аж байдлын үзүүлэлтүүдийг ядуурлын нэгтгэсэн дүр төрхөд оруулах хэмжигдэхүүнүүдийг бий болгоно гэсэн үг юм.
Монгол Улсын Засгийн газар ядуурлыг бууруулахын төлөө тууштай ажиллаж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ядуурлын талаарх бодитой тоо мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний онцлогийг тусгасан нэгдсэн арга зүйгээр тооцох шаардлага байнга гарч байдаг. Иймээс ядуурлын тооцооллын арга зүйн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилготой бичигдсэн энэхүү өгүүлэл нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт төдийгүй уг асуудлыг судлан шинжлэх сонирхолтой хэн бүхэнд хэрэгцээтэй мэдээлэл өгөх болно гэдэгт итгэлтэй байна.
Using economic measures of living standards are routinely employs on poverty analysis. Although the indicators do not cover all aspects of human welfare, they do capture a central component of anyassessment of living standards. Moreover the economic measures and its indicators would lend the possibility that is understandable for users, reasonable and accurate by statistical data. This article attempts to explain brie y aspects of economic measures. Several steps need to be taken in measuring poverty: De ning an indicator of welfare; Establishing a minimum acceptable standard of that indicatorto separate the poor from the non-poor; Generating a summary statistic to aggregate the informationfrom the distribution of this welfare indicator relative to the poverty line. In other words, poverty analysis based on economic measures requires three main elements. First, a welfare indicator, both measurable and acceptable, to rank all population accordingly. Second, an appropriate poverty line to be comparedagainst the chosen indicator in order to classify individuals in poor and non-poor. Lastly, a set of measuresthat combine individual welfare indicators into an aggregated poverty gure.
The Government of Mongolia has been consistently undertaking poverty reduction activities. In order to successfully implement those activities it inevitably needs to estimate the data and information onpoverty according to the methodology that’s is internationally acknowledged and adapted to national features. Therefore, I hope that the article which has aimed to give concerted general understanding of the measures will provide necessary information to the policy makers and to any other person who is interested in poverty issues.