Ядуурлыг олон хэмжээсээр үнэлэх нь
Main Article Content
Abstract
Ядуурлыг бууруулах бодлогын үр нөлөөг дүгнэх, цаашдын чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой байхын тулд ядуурлыг олон талаас нь буюу түүнийг нөхцөлдүүлэгч үзүүлэлт тус бүрээр тодорхойлох нь чухал шаардлагатай байгаа билээ. Энэхүү судалгааны ажил нь дээрх зорилтыг хангахад чиглэгдсэн бөгөөд Монгол Улс дахь ядуурлын байдлыг олон хэмжээсээр тодорхойлсон анхны тооцоолол болж байна.
Судалгаанд хэрэглэсэн олон хэмжээст ядуурлын индексийг тооцох аргачлалыг НҮБХХ-өөс гаргасан нийтлэг арга зүйд үндэслэн, Монгол улсын онцлог нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулсан. Монгол улсын хувьд олон хэмжээст ядуурлын индексийг тооцохдоо эрүүл мэнд, боловсрол, амьдралын нөхцөл, аж байдлын баталгаат байдал гэсэн 4 хэмжээс, тэдгээрийг тодорхойлох 10 үзүүлэлтээр тооцсон. Мэдээллийн эх үүсвэрийн хувьд 2007-2008, 2009, 2010 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны үзүүлэлтийг үр дүнг ашигласан.
2008-2010 онд олон хэмжээсийн хувьд тооцсон ядуурал нэмэгдсэн байна. 2010 оны байдлаар нийт хүн амын 15.0 хувь олон хэмжээсийн хувьд ядуу байна. Олон хэмжээст ядуурлын үзүүлэлтийн өөрчлөлтөд тоон (ядуурлын хамрах хүрээ) болон чанарын (эрчимжилт) үзүүлэлтийн өсөлтийн аль аль нь нөлөөлжээ.