Food security and poverty in Mongolia
Main Article Content
Abstract
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын хүнсний баталгаат байдал ба ядуурлын хоорондын хамаарлыг 2014 оны Өрхийн Нийгэм-Эдийн засгийн судалгааны мэдээллийн баазыг ашиглан шинжилсэн. Хүнсний баталгаат байдлыг харуулах үндсэн үзүүлэлт нь хүнсний хүртээмж (хүнсний хэмжээ эсвэл шимт тэжээлийн хэмжээ) болон хүнсний ашиглалт (хүнсний шимт тэжээлийн зохистой байдлын харьцаа) юм. Тиймээс хүнсний хүртээмж, хүнсний ашиглалт гэсэн дээрх 2 үзүүлэлтээр Монгол улсын хүн амын хүнсний шимт тэжээлийн хэрэглээний төлвийг ядуурлын байдлын хувьд шинжиллээ. Хүнсний шимт тэжээл гэдэгт илчлэг (калори), өөх тос, уураг, нүүрс хүчил зэрэг макро шимт тэжээлийн бусад хэмжигдэхүүнийг авч үзсэн болно. Судалгаагаар ядуу болон ядуу бус хүн амын хүнсний шимт тэжээлийн хэрэглээ нь статистик ач холбогдол бүхий маш их ялгаатай байв. Хүнсний шимт тэжээлийн зохистой байдлын харьцаа нь ядуу өрхүүдийн хүнсний шимт тэжээлийн хэрэглээ өөх тосноос бусад бүх хэмжигдэхүүний хувьд зөвлөмж болон зохистой хэрэглээний босго хэмжээнээс доогуур гарчээ. Ядуу өрхүүд хүнсний шимт тэжээлийн дутагдалд орсон, харин нийт өрхүүд амьтны гаралтай өөх тосний илүүдэлтэй байна. Түүнчлэн ядуу өрхийн хүнсний нэр төрлийг олшруулах тал дээр анхаарал хандуулах шаардлагатайг судалгааны үр дүн харуулж байна. Эцэст нь дүгнэвэл, өрхийн орлогыг нэмэгдүүлэх болон зохистой, эрүүл хооллолтын талаарх мэдээллээр хүн амыг хангах бодлогуудыг хамтад нь хэрэгжүүлэх нь Монгол улсад бий болсон хүнсний баталгаат бус байдалтай холбоотой бэрхшээлийг даван туулах зөв арга зам байж болох юм.
Using data from the Household Socio-Economic Survey 2014, this study investigates the relationship between food security and poverty in Mongolia. The core determinants of food security are food access and food utilization. Therefore indicators of food access and food utilization are examined to illustrate the pattern of nutrient consumption in Mongolia by poverty status. The nutrient consumption, I use here, is de ned in terms of energy (calorie) and othermacro nutrients such as fat, protein and carbohydrates. The results show that the difference between nutrient consumption between the poor and for the non-poor was quite large andstatistically significant. The adequacy ratio, one of food security indicators, reveals that poor households are below the benchmark level of all nutrients except animal fat. And it can implythat de ciencies in nutrients are a problematic issue only for poor households while all the population is facing a problem with excess of appropriate intake for animal fat. The ndings ofthe study also suggest that serious attention is needed to diversify the food diet of the poor. Toconclude, one of the best ways to ght the food security problem in the country could be thecombination of policies that increase household incomes and that provide information on how to obtain a balanced and healthy diet.