Адуунд холбогдох нэгэн биет бус өвийн хэл, соёлын судалгаа

Authors

  • Баттулга Чой.
  • Бан Корнелиа

Abstract

Монголчууд эртнээс морь уралдах, бөх барилдах, сур харвахыг "Наадам" хэмээн нэрлэн өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд түүхийн явцад энэхүү баяр ёслол нь ямар нэг байдлаар өөрчлөгдөн хувьссаар иржээ. Ийнхүү, нийгэм цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрчлөгдөн шинэчлэгдэх нь жам ёсны үзэгдэл боловч үндсэн мөн чанарыг хадгалах ёстойг умартаж огт болохгүй. Өөрөөр хэлбэл, аливаа уламжлалд шинэчлэгдэж болох зүйл, гээж үл болох зүйл гэж бий билээ. Эдгээрийн нарийн зааг ялгааг тогтоохгүйгээр, ойлгохгүй хандсанаас болж зарим нэг ёс уламжлал-биет бус өв бүдгэрч, аажмаар устаж алга болох эрсдэлтэй байна. Үүний нэг нь хурдан морины цол, чимэг хэмээх монгол хэл соёлын сонин сайхан баримт туршлага юм. Эдгээрийг сэргээн хөгжүүлэх нь эх хэлийг дархлаажуулах бас нэг арга хэмээн үзэж байна.

Downloads

Published

2023-09-08

How to Cite

Чой., Б., & Бан Корнелиа. (2023). Адуунд холбогдох нэгэн биет бус өвийн хэл, соёлын судалгаа. Mongolian Studies, 41(483), 54–61. Retrieved from https://journal.num.edu.mn/ms/article/view/4531

Issue

Section

Хэл шинжлэл