Монгор хэлний минхэ аялгууны нийлмэл эгшиг
Compound Vowels in the Minhe Dialect of the Monguor language
Keywords:
Монгор хэл, минхэ аялгуу, нийлмэл эгшигAbstract
Монгор хэлний минхэ аялгуунд түүнтэй ижил нэгэн хэлэнд харьяалагдах хожо аялгуунаасаа ялгагдах өдий төдий өвөрмөц зүйл оршдогийг бид дээрх агуулгад дурдсан билээ. Ялангуяа тус аялгууны нийлмэл эгшгийн тархалт, дууны өнгө, авиалбарын тоо, жич тэдгээрийн хожо аялгуу ба бусад монгол төрөл хэл аялгуунуудын харгалзах харьцаа нь цөм шинжилгээний хүрээнийхний гүнзгийрүүлэн судлууштай асуудал болох юм.
Бидний туршилтийг үндэслэвэл, минхэ аялгуунд нэлээд элбэг мөртөө хувиралт олонтой нийлмэл эгшгийн систем оршдог. Тухайлбал: [ɐi], [ɛi], [iɐ], [iə], [iu], [iʉ], [ɤu], [oɐ], [ʊʌ], [ʊɐ], [ʌu], [ui], [oi], [ɵi], [ʊɐi], [iʌo] зэрэг нийлмэл эгшиг авиа илэрсэн байна. Эдгээр авиаг /ɐi/, /iɐ/, /iə/, /iu/, /ɤu/, /oɐ/, /ʌu/, /ui/, /oi/, /ʊɐi/, /iʌo/ зэрэг авиалбарт тус тус хамаарна. Хувилбарууд нь голдуу зэргэлдээх авианы нөлөө, үгэнд илэрсэн байр зэрэг хэлний орчны шалтгаанаас болж үүссэн нөхцөлт хувилбар болох юм. Форматын тархалтын байдлаас үзвэл, зарим [u]-гээр төгссөн эгшгийг үзвэл, нийлмэл эгшгийн тогтвортой хэсэг зонхилох байдал дор төгсгөлийн хэсэгт нь байдаг. Дууны уртын хувьд үгийн эцэст илрэх нийлмэл эгшгийн урт нь нийтдээ үгийн эцсийн бус байранд илрэх нийлмэл эгшгээс урт. Нийлмэл эгшиг аль ч байранд илэрсэн төгсгөлийн хэсгийн урт нь хамгийн урт байдаг. Дууны хүч ба өндрийн хувьд, хүчийн оргил цэг нь зонхилох байдал дор шилжилтийн хэсэгтээ төвлөрч байна. Өндрийн оргил цэг нь голдуу шилжилтийн хэсэг буюу эхлэлтийн хэсэгтээ төвлөгдөг.
Дээрх мэтээр бид монгор хэлний минхэ аялгууны нийлмэл эгшиг авианы системийг хураангуйлан тогтоож, тэдгээрийн шинж чанарыг нь тодорхойлов. Дараачийн алхамд тухайн аялгууны нийлмэл эгшгийг монгол төрөл хэлний хэмжээнд авч үзэж харгалзах авиануудын хооронд тохиролцох харьцааг илрүүлэн, монгол төрөл хэлний нийлмэл эгшиг, урт эгшгийн адил бус хэлний систем дэх хөгжилтийн чиглэл, жам ёсыг хураангуйлан гаргахыг зорих болно. Ингэснээр хамаа бүхий судалгааны монгор хэлний авианы системийн гүн давхаргын зүй тогтлыг илрүүлэхэд тустай бөгөөд монгол төрөл хэл аялгуунуудын авианы түүхийн судалгаанд үнэ цэнтэй баримт хангаж чадах нь лавтай юм.