Өвөр Монголын баримжаа аялгууны хүүрнэх өгүүлбэрийн өргөлтийн байрын шинжлэл

An Analysis of Stress Placement in Declarative Sentences of the Standard Dialect of Inner Mongolian

Authors

  • Мөчир
  • Номин

Keywords:

Монгол хэлний айзам, өгүүлбэрийн өргөлт, дууны өндрийн цараа

Abstract

Бидний энэ удаагийн судалгаанд монгол хэлний харилцан адилгүй бүтэцтэй хүүрнэх өгүүлбэрийн MaxF0 ба MinF0 хэмжигдэхүүн ба өндрийн хүрээ цараанд дууны ухааны авиа зүйн онол, аргаар задлан шинжлэл хийснээр өгүүлбэрийн бүтэц ба өгүүлбэрийн өндрийн шугамын хувиралтын хооронд нягт харьцаатай байгаа нь тогтоогдов. Энэхүү онцлогоос монгол хэлний өгүүлбэрийн өргөлтийн байр тогтвортой биш харин өгүүлбэрийн бүтцийн хувиралтыг дагалдан хөдөлгөөнтэйгөөр хувирч байна. Өгүүлбэр дэх MaxF0 хэмжигдэхүүн нь өгүүлбэрийн шинэ нэмэгдсэн гишүүний дээр байрлаж, өгүүлбэрийн бүтэц дэх шинэ гишүүний нэмэгдэл нь өгүүлбэрийн өргөлтийн байрыг хувирахад нөлөөлж байна. Өгүүлбэрийн шинэ гишүүний нэмэгдлийг дагалдан өгүүлбэрийн өргөлт нь шинэ гишүүн дээр оногдох боловч MaxF0 хэмжигдэхүүнд зохих хэмжээний хувиралт гарч байна. Үүнээс гадна, өгүүлбэр уртсахын хэрээр өгүүлбэрийн өндрийн хүрээ цараа мэдэгдэхүйц нэмэгдэж байна.

Downloads

Published

2026-05-19

How to Cite

Мөчир, & Номин. (2026). Өвөр Монголын баримжаа аялгууны хүүрнэх өгүүлбэрийн өргөлтийн байрын шинжлэл: An Analysis of Stress Placement in Declarative Sentences of the Standard Dialect of Inner Mongolian . Mongolian Studies, 50(626), 84–94. Retrieved from https://journal.num.edu.mn/ms/article/view/10974

Issue

Section

Хэл шинжлэл