Гадаадын хөрөнгө оруулалтын уламжлалт онолууд

Authors

  • Boroo Z Доктор(PhD).БНСУ-ын Солонгос судлалын төв хүрээлэн

Abstract

 

Онол гэж юмс үзэгдлийн мөн чанар, байр байдал, үр нөлөөг тайлбарлах шинжлэх ухааны зарчим, практик туршлагын нэгтгэл сургаалыг хэлнэ. Үүн дээр үндэслэн гадаадын хөрөнгө оруулалтын онолыг гадаадын шууд хөрөнгө оруулалтын мөн чанар, чиг хандлага болон эдийн засгийн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлах практик туршлагын нэгтгэл сургаал гэж тодорхойлж болох юм. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад тэд гадаадын хөрөнгө оруулалтын онолыг боловсруулж хөрөнгө оруулалтын арга хэмжээндээ тусгах ажлыг хэдэн арван жилийн өмнөөс хийсээр иржээ. Монгол Улс 1990-ээд оноос хойш гадаадын хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг идэвхтэй авч хэрэгжүүлж байгаа хэдий ч түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж бодит арга хэмжээнд тусгах ажлыг харьцангүй идэвхгүй хийж ирсэн мэт санагдана. Үүнийг энэ салбарт хийгдсэн судалгааны ажлын тоогоор баталж болох юм. Гадаадын хөрөнгө оруулалтын судалгааны ажилд өчүүхэн ч болтугай хувь нэмэр оруулах үүднээс энэ судалгаа хийгдсэн бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтын мөн чанарыг аль болох олон талаас нь тайлбарлаж, энэ салбарын төлөөлөгч онолуудыг сонгож авч үзсэн гэсэн талаасаа бусад судалгаанаас ялгаатай.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-02