СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ БА ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Authors

  • Boroo Z

Abstract

UNCTAD-ын судалгаа өнгөрсөн 2000 онд дэлхийн улс орнуудын Хөрөнгө Оруулалтын Газар(Investment Promotion Agency)-уудын хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааны зонхилох хэсэг стратегийн түншлэлээр бий болох хөрөнгө оруулалтанд зориулагдаж байсан тухай дурьдсан байдаг. Энэ мэт стратегийн түншлэл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих
үйл ажиллагааны хамаарлын талаар авч үзсэн судалгаа төдийлөн элбэг биш байдаг. Ямар ч атугай UNCTAD-ын энэ судалгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаан дах стратегийн түншлэлийн байр суурийн талаар нэгийг өгүүлнэ. Монгол Улсад стратегийн түншлэлийн хэлбэрээр бий болсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ төдийлөн их биш. Энэ тал дээр хөрөнгө оруулалтыг дэмжихэд шаардлагатай дотоод нөхцөл бололцоо ч бас хараахан бүрдээгүй мэт. Тиймээс өнөөдөр Монгол Улс энэ хэлбэрийн хөрөнгө оруулалтыг татах тал дээр бус энэ хэлбэрийн хөрөнгө оруулалтад шаардлагатай нөхцөл бололцоог бүрэлдүүлэх тал дээр түлхүү анхаарах нь зүйтэй мэт санагдана. Үүнтэй уялдуулан стратегийн түншлэлээр хөрөнгө оруулалтыг татахад ямар нөхцөл бүрэлдсэн байх шаардлагатай, стратегийн түншлэл гэж ер нь юу болох, ямар төрөл хэлбэртэй болох, гадаадын шууд хөрөнгө оруулалттай хэрхэн хамааралтай болох талаар авч үзэх нь чухал. Энэхүү судалгаа стратегийн түншлэл, түүний төрөл хэлбэрийг үндсэн утгаар нь тодорхойлох, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бусад төрөл хэлбэрүүдтэй хэрхэн ялгаатай болох талаар авч үзэхийг зорив.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-23