ЭКСПОРТЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ МАРГААНТАЙ АСУУДЛУУД

Authors

  • Boroo Z Доктор(PhD).БНСУ-ын Солонгос судлалын төв хүрээлэн

Abstract

1959 онд хамгийн анхны чөлөөт бүс болох Ирландын Шанноны экспортын чөлөөт бүс байгуулагдсан цагаас хойш экспортын чөлөөт бүс байгуулах орнуудын тоо нэмэгдсээр 1980-аад онд гуч, 1990-ээд онд жард хүрсэн байна. Ганц экспортын чөлөөт бүс бус худалдааны, хөдөө аж ахуйн, аялал жуулчлалүйлчилгээний, эдийн засгийн бүсүүдийг хамруулан авч үзэхэд 1990-ээд онд
дэлхий даяар нийт 845 гаруй бүс, 2006 онд нийт 130 оронд 3,500 гаруй бүс байгуулагдсан байна. Монгол Улсын тухайд 2002 оны 6 сард Алтанбулаг худалдааны чөлөөт бүс, 2003 оны 6 сард Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс, 2003 оны 12 сард Цагаан нуур худалдааны чөлөөт бүс байгуулах хуулиуд батлагдсан. Тэр цагаас хойш эдгээр бүсүүдийг хөгжүүлэх, ашиглахтай
холбоотой асуудлууд тасралтгүй яригдсаар байгаа.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24