Монголын баруун бүсийн жижиг, дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал
Abstract
Монгол орны Баруун бүс нь Монгол орны газар нутгийн 26.5 хувийг, хүн амын 16 орчим хувийг, нийт мал сүргийн 30 гаруй хувийг эзлэдэг томоохон бүсийн нэг бөгөөд бусад бүсүүдийг бодвол харьцангуй алслагдмал байдгаараа онцлог юм.
Аливаа улс орон, бүс нутгийн хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл бол үйлдвэрлэл байдаг. Иймээс Монгол улсын баруун бүс нутгийн хувьд үйлдвэрлэл бол гол салбарын нэг бөгөөд үйлдвэрлэлийн өнөөгийн төлөв байдлыг судлаж, цаашид хөгжүүлэх бодлого, чиглэлээ үндэс суурьтай тодорхойлох нь чухал юм.
Энэхүү судлагааг ARC олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хийсэн бөгөөд судлагааны гол зорилго нь баруун бүсийн жижиг дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдлыг судлаж , хөгжүүлэхэд учирч болох саад бэрхшээл , сул тал болон нөөц боломжийг тодорхойлоход чиглэж байгаа юм.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.