ХУДАЛДААНЫ ЦЭГ САЛБАРЫН БАЙРШЛЫН ШИНЖИЛГЭЭ
Abstract
Сүүлийн үед сүлжээ дэлгүүрийн тоо, үйлчилгээний цар хүрээ хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийг анхнаас нь зөв байршуулж, өртөг зардлаа хэмнэн, өрсөлдөөнд давуу талыг олж авахад байршлын шинжилгээ хйих нь зайлшгүй чухал болж байна. Энэхүү сэдвийн хүрээнд жижиглэн худалдааны цэг салбарын байршлын шинжилгээг хийж, дэлгүүрийн байршлыг шинээр барьж өргөтгөхөд нөлөөлөх гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг тодорхойлохыг зорилоо. Судалгааны мэдээлэл, өгөгдлүүдийг цуглуулахдаа газар зүйн мэдээллийг боловсруулдаг ArcGIS программыг анх удаа ашиглан боловсруулсан болно.
Худалдааны цэг салбарын хэв маяг, дэлгүүрийн байршлын удирдлага, байршлын шинжилгээ, газар зүйн мэдээллийн систем, ArcGIS программ, байршилд нөлөөлөх хүчин зүйлс, тэдгээрийн хамаарал.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.